Хүзүүний архаг өвдөлтийг намдаах зүү булах эмчилгээний үр дүн
Keywords:
Зүү эмчилгээ, Зүү булах, Хүзүүний архаг өвдөлт, ҮА8, Е ^ ^Abstract
Үндэслэл: Компьютер, гар утас зэрэг технологийн дэвшлийг дагаад хүзүү, нурууны өвдөлт, бугуйн сувгийн хамшинж зэрэг нь өдөр тутмын амьдралд элбэг тохиолдох болсоныг цөөнгүй судалгаануудад дурдсан байна. Зорилго: хүзүүний архаг өвдөлтийн үед зүү булах аргын эмчилгээний үр дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны зэрэгцүүлсэн загвараар, дан нууцлалтай, санамсаргүй түүврийн аргаар эмчилгээний (п=40) болон хяналтын (п=40) бүлэгт хуваан хийж гүйцэтгэв. Судалгаанд хүзүүний архаг өвдөлттэй 80 эмчлүүлэгчийг хамруулсан бөгөөд үр дүнг 2 бүлэгт эмчилгээний өмнө болон дараа “Өвдөлтийн зэргийг тодорхойлох тоон шалгуурт үнэлэмж” ^ А 8 ) , “Хүзүүний чадвар алдалтын индекс” (№ ск ШкаЪПйу шйех), “Хүзүүний өвдөлттэй хүмүүсийн амьдралын чанарыг үнэлэх асуумжаар” (Е ^-5^) үнэлж тооцов. Үр дүн: Хүзүүний архаг өвдөлтийн үед зүү эмчилгээ болон зүү булах аргууд нь хүзүүний хөдөлгөөний далайцыг 2-5 хэмээр нэмэгдүүлж байна. Зүү булах арга нь хүзүүний өвдөлтийг стандарт зүү эмчилгээтэй ижил намдаах, хүзүүний чадвар алдалтын индексийг сайжруулж, хүзүүний архаг өвдөлттэй өвчтөний амьдралын чанарыг сайжруулж, ялангуяа сэтгэл гутрал, айдас түгшүүрийн оноог статистик ач холбогдолтойгоор бууруулж байна. Дүгнэлт: 1. Стандарт зүү эмчилгээ болон зүү булах эмчилгээ нь хүзүүний үений архаг өвдөлтийг намдаахад ижил үйлчилгээтэй байна. 2. Зүү булах арга нь энгийн зүү эмчилгээтэй харьцуулахад мөн адил хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлж байв. 3. Мөн зүү булах арга нь эмчлүүлэгчийн чадвар алдагдлын индексийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах үйлдэлтэй байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Ч.Батнайрамдал
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
