Хавтгай хучуур эсийн гаралтай хэлний хорт хавдраар өвчлөгсдийн хавдрын дахилт болон тавиланг судалсан нь
Keywords:
Эсийн ялгарал, Амьдрах чадварын түвшин, ТЫМ үе шат, Алсын үсэрхийлэлAbstract
Үндэслэл: Амны хорт хавдрын 90-95%-ийг эзлэх хавтгай хучуур эсийн гаралтай хорт хавдар нь уруул, амны хөндийн салст бүрхүүлд байрлах кератиноцит эсийн хяналтгүй, эмх замбараагүй өсөлтөөс үүсдэг. Энэ нь нийт хорт хавдрын 2-3%, толгой хүзүүний хорт хавдрын 38%-ийг эзэлж байна.1 Зорилго: Хавтгай хучуур эсийн гаралтай хэлний хорт хавдраар өвчлөгсдийн хавдрын дахилт болон тавиланг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ХСҮТ-ийн ТХМЗ, Туяа, Хими, Хөнгөвчлөх эмчилгээний тасагт 2009 оны 1 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд эмгэг судлалын шинжилгээгээр АХХ болох нь батлагдсан 207 өвчтөний түүхэнд когорт ретроспектив судалгааны аргаар судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг 8ТАТА-15 программ ашиглан боловсруулав. Статистикийн магадлалыг бүлгүүдийн хооронд ач холбогдол бүхий ялгаа байгаа эсэхийг хи-квадрат тестийн аргыг ашиглан р<0.05 үед статистик ач холбогдол бүхий утгатай гэж үзсэн. АХХ-аар өвчлөгсдийн амьдрах чадварын түвшинг тооцохдоо Каплан-Мейерын аргыг ашигласан бөгөөд ялгаатай хувьсагчуудад амьдрах чадварын тархалтыг тооцохдоо логранк тестийн аргыг ашиглалаа. Үр дүн: Хавтгай хучуур эсийн гаралтай АХХ болох нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 21-88 насны нийт 207 хүн хамрагдсанаас дундаж нас 58.8 (±14.2) жил байлаа. Нийт АХХын тохиолдлын 47.3% (98)-ийг хэлний хорт хавдар эзэлж байна. Хэлний хорт хавдрын дахилт 60-аас дээш насны бүлэгт илүү их буюу 65% (13/20)-ийг эзэлж байгаа боловч статитистикийн хувьд ач холбогдолгүй (р=0.70) байв. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдэд 81.2% (17/20) илүү их дахилттай байгаа нь эмэгтэйчүүдтэй (18.8%, 3/20) харьцуулахад статитистик ач холбогдол (р=0.033) бүхий ялгаатай байна. Судалгаанд оролцогчдын тамхи татдаг, архи хэрэглэдэг эсэх нь хавдрын дахилтад нөлөөлөлгүй (р=0.30, р=0.80). Харин хавдар тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн үе (Ш <) болон хавдрын ахисан үе шат (III, IV) нь хэлний хорт хавдрын дахилттай статитистик ач холбогдол бүхий холбоотой (р=0.025, р=0.003) байлаа. Хэлний хорт хавдраар өвчлөгсдийн 5 жил амьдрах чадвар 41.8% байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын хүйс, хавдрын ахисан үе шат, тунгалгийн булчирхайн үсэрхийлэл зэрэг нь хэлний хорт хавдрын дахилттай статистик ач холбогдол бүхий холбоотой (р=0.033, р=0.025, р=0.003) байна. 2. Хэлний хорт хавдрын 5 жил амьдрах чадварын түвшин амны бусад байрлалын хавдруудаас хамгийн бага байгаа нь хавдар ахисан шатанд оношлогдох, хэлний анатомийн онцлог зэрэг хүчин зүйлстэй холбоотой гэж бид үзэж байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Ж.Үржинлхам
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
