Effects of cytisine tablet and nicotine replacement patch for smoking cessation
Keywords:
Tobacco, nicotine dependence, cytisine, nicotine patchesAbstract
Үндэслэл: Дэлхий дахинд 1.1 тэрбум хүн тамхи татаж, тамхины шалтгаант нас баралтын тохиолдол 8 сая бүртгэгддэг. Монгол улсын хэмжээнд нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг. Тамхи татдаг иргэдийн 50 хувь нь тамхинаас гарах оролдлого хийж үзсэн байдагч 3/1 нь л нотолгоонд суурилсан тамхинаас гаргах тусламж авч, 10 хүн тутмын 1 нь тамхинаас гардаг байна. Зорилго: Тамхинаас гаргах цитизин (Табекс) эмийн эмчилгээ, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааны загвар: Эмнэлэгт суурилсан, дан нууцлалтай, эмнэлзүйн туршилт судалгаа 1611 хүн тамхинаас гаргах эмчилгээг сонирхож ирсэн. Үүнээс судалгааны үндсэн шалгуур хангасан 1250 хүнд тамхины хор уршгийн талаар зөвлөгөө өгч 958 хүн тамхинаас гарахыг зөвшөөрсөн. Үүнээс 80 хүн эсрэг заалтаар, эмчийн дүгнэлтээр судалгаанаас хасагдаж 875 хүн судалгааг эхлүүлсэн. Эм, наалт эмчилгээний бүлэгт оролцогчдод 25-28 хоног хэрэглэх, нэг курс эмчилгээний цитизин (табекс) эм, никотин орлуулах наалтыг 14 хоногийн тунгаар 2 удаа олгосон. Үр дүн: Судалгаанд оролцогчид дунджаар 19.1±6.8 настайдаа тамхи татаж эхэлсэн, тамхи татсан дундаж хугацаа 23.7±11.8 жил, өдөрт татдаг тамхины тоо дунджаар 15.3±7 ширхэг байсан. Эмийн эмчилгээний бүлэгт оролцогчдын 245 (58.2%), наалт эмчилгээний бүлэгт 218 (48%) огт тамхи татаагүй байна. Эмийн эмчилгээний бүлгийн үр дүнг наалт эмчилгээний бүлэгтэй харьцуулахад эмийн үр дүн 10.2 нэгжээр өндөр (p<0.001) тодорхойлогдсон. Никотины хамаарлын түвшин, эмчилгээний үр дүн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа (p<0.09) ажиглагдаагүй.Дүгнэлт: Цитизин эм никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнтэй харьцуулахад 10.2 нэгж илүү үр дүнтэй (p<0.001) байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Д.Мөнх-Учрал, М.Еркебулан, Ц.Мөнхнасан, М.Сугармаа, С.Хандмаа, Д.Даваалхам
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
