The study of cerebral central sulcus and its related structure by computed tomography

Authors

  • Ч.Лхамсүрэн Цу-Эрдэнэ эмнэлэг, Улаанбаатар Author
  • З.Сүнжидмаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анатомийн тэнхим Author
  • М.Лхагважаргал АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анатомийн тэнхим Author
  • Г.Үлэмжжаргал АШУҮИС, Анагаах Ухааны сургууль Author
  • О.Эрдэнэзаяа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анатомийн тэнхим , АШУҮИС, Био-Анагаахын Хүрээлэн Author

Keywords:

Roland’s fissure, cortex, precentral gyrus, precentral sulcus

Abstract

Үндэслэл: Тархины атираа, ховилын байрлал, хэмжээ, хувилбарын талаар судлаачид бодит тархинд хэмжилт хийсэн олон бүтээл байдаг бөгөөд орчин үед компьютер томограф (CT), соронзон үелзэлт томограф (MRI) зэрэг электрон төхөөрөмжийн тусламжтайгаар амьд хүний биед нарийн хэмжилт хийх боломжтой болсон билээ. Төвийн ховилын хэлбэр хэмжээ, төвийн өмнөх атираа ба духны дээд атирааны уулзварын хэлбэрийг тархины хөгжлийн үед тодорхойлох нь хөдөлгөөний идэвх, гарын давамгай байдал цаашилбал аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх шалгуур үзүүлэлт болж байна. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаандаа 0-5 настай хүүхдийн их тархины төвийн ховил, түүний орчмын бүтцийг компьютер томограмм дээр хэмжлээ. Титэм заадасны шугамаас төвийн ховил хүртэлх зай (C-CS), гол шугамаас 25 мм зайд титэм заадаснаас төвийн өмнөх ховил (PCS) ба төвийн ховил (CS) хүртэлх зай, төвийн өмнөх атираа ба духны дээд атирааны уулзварын урт (PCG-L), өргөнийг (PCG-W) баруун зүүн талд хэмжсэн. Үр дүн: CS үзүүлэлт C-CS (p<0.05) ба PCS (p<0.01) үзүүлэлтээс шууд хамаарч байлаа. Нийт хүйсийн үзүүлэлтүүдийн баруун, зүүн талын ялгааг шинжлэхэд ялгаа ажиглагдсангүй. Харин баруун талын PCG-L эмэгтэйд эрэгтэйнхээс урт байлаа (p<0.05). Дүгнэлт: 1. Төвийн ховил 50-55%д гол шугамд хүрсэн харин төвийн өмнөх ховил зөвхөн эмэгтэйд гол шугамдаа хүрсэн хэлбэр илэрлээ. 2. Төвийн өмнөх атираа ихэнхдээ (90100%) духны дээд атираатай холбогдсон хэлбэртэй, гогцоо маягийн нугалрал тал хувьд тохиолдлоо. 3. Төвийн өмнөх атираа ба духны дээд атирааны уулзварын урт баруун талдаа эмэгтэйд эрэгтэйнхээс урт байлаа (p<0.05).

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Г.Үлэмжжаргал, О.Эрдэнэзаяа

Published

2022-11-01

Issue

Section

Original Articles