Уламжлалт анагаах ухааны хүний төрөлх өвөрмөц чанар болон биохимийн зарим үзүүлэлт хоорондын хамаарал
Abstract
Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны онолын үүднээс хүний төрөлх өвөрмөц чанарын байдал нь физиологийн түвшинд харилцан нөлөөтэй гэж судлаачид үздэг. Биеийн өвөрмөц чанарын ялгааг судлах нь өвчний эрсдэлээс урьдчилан таамаглах, оношилгоо, эмчилгээний арга барилыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой. Иймээс уламжлалт анагаах ухааны хүний төрөлх өвөрмөц чанарын онцлогийг физиологийн зарим үзүүлэлтүүдтэй холбон тайлбарлах, хоорондын хамаарлыг тогтоох нь эмнэлзүйн ач холбогдолтой бөгөөд өвчний эрсдэлийг урьдчилан таамаглах, хувь хүнд чиглэсэн эмчилгээний арга барилыг боловсруулахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүний биеийн төрөлх өвөрмөц чанар болон зарим биохимийн үзүүлэлт хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Хүний биеийн төрөлх өвөрмөц чанарыг цахим өгөгдөл ашиглан тодорхойлж, тэдгээрийн онцлогийг цусан дах шээсний хүчил, креатинин, мочевин ----------------------------ба сахрын үзүүлэлт хоорондын хамаарлыг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд нийт 102 оролцогчийг хамруулсан бөгөөд үүнээс өвөрчлөлийн хувьд Шар-Хий 28 (27.45%) хавсарсан байдал дийлэнх байсан бол Хий-Бадган 13 (12.75%) өвөрчлөл хамгийн бага байлаа. ХийШар хавсарсан өвөрмөц чанартай хүмүүсийн мочевин түвшин хамгийн өндөр 4.47ммоль/л, Бадган-Шар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 4.15 ммоль/л. Шар-Хий өвөрмөц чанартай хүмүүсийн шээсний хүчлийн түвшин хамгийн өндөр 316.15 цто1Ш, Бадган-Шар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 261.36 ито1Ш (/><0.001). Түүнчлэн Бадган-Хий өвөрмөц чанартай хүмүүсийн креатинин түвшин хамгийн өндөр 73.51мкмоль/л, Бадган-Шар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 63.97 мкмоль/л (/<0.001). Харин Хий-Бадган өвөрмөц чанартай хүмүүсийн сахрын түвшин хамгийн өндөр 4.59 ммоль/л, ХийШар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 4.21ммоль/л. Бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтүүд (ялангуяа креатинин) ба цусны сахрын түвшин хооронд хамааралтай байнв (г=0.67, /< 0.01). Шээсний хүчил, Креатинин өндөр байх тусам цусан дахь чихрийн түвшин өндөр байх хандлагатай байнв. Энэ нь өвөрмөц чанаруудын мочевин, шээсний хүчил, креатинины түвшингийн ялгааны бөөрний өвчин буюу чихрийн шижин өвчнийг урьдчилан таамаглахад ашиглагдаж болохыг илтгэж байнв. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухааны хувь хүний төрөлх өвөрмөц чанараас хамаарч бөөрний болон цусны чихрийн үзүүлэлтүүд харилцан ялгаатай, хамааралтай байгаа нь чихрийн шижин ба бөөрний өвчлөлийн байдлыг үнэлэх боломжтой. Хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг тодорхойлох нь чихрийн шижин ба бөөрний өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулахад ач холбогдолтой хэмээн үзэж байна. Хувь хүн Өвөрмөц чанар Мочевин Креатинин Шээсний хүчил Сахар
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Б.Цэрэнцоо, С.Доржбат
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
