Breast cancer prevalence, screening and follow up research in Mongolia

Authors

  • П.Батсүх АШУҮИС, Эпидемиологи биостатистикийн тэнхим , Хавдар Судлалын Үндэсний Төв, Хөхний төв Author
  • М.Еркебулан АШУҮИС, Эпидемиологи биостатистикийн тэнхим Author
  • Д.Саранзаяа Хавдар Судлалын Үндэсний Төв, Хөхний төв Author
  • Н.Эрдэнэхүү Хавдар Судлалын Үндэсний Төв, Хөхний төв Author
  • Д.Ангармөрөн АШУҮИС, Эпидемиологи биостатистикийн тэнхим Author

Keywords:

Prevalence, Breast Cancer, Cancer, Detection

Abstract

Үндэслэл: Монгол улсын хэмжээнд 2019 оны байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын 4-р байранд орж байгаа бөгөөд нийт оношлогдож буй хөхний хорт хавдрын 1% нь эрэгтэй байна. Мөн 2004 онд 100 000 хүн амд 3.5 байсан бол 2018 оны байдлаар 100 000 хүн амд 8.5 болон өсөн нэмэгдсээр байна. Монгол улсад 2014-2018 онд оношлогдсон 1084 хөхний хавдрын тохиолдлын 58% хожуу үе буюу III-IV үе шатанд, насаар ангилж үзэхэд 35-49 насанд 458 буюу 42%, 50-65 насанд 382 буюу 35% байгаа нь барууны орнуудтай харьцуулахад харьцангуй залуу насанд хөхний хавдрын тохиолдол өндөр байгаа нь энэ өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх зайлшгүй шаардлага манай улсад байгааг харуулж байна. Монгол улсад хөхний хорт хавдрын тархалт, илрүүлгийг судлах нь хөхний хорт хавдрын хожуу оношлогдож байгаа шалтгаан, тухайн бүс нутагт илрүүлэг болон хяналтын тогтолцооны өнөөгийн байдал цаашид хөхний хорт хавдрын илрүүлгийн аргыг боловсронгуй болгох үндэслэл болно. Зорилго: Монголд улсад хөхний хорт хавдрын тархалт, үе шат, эрт илрүүлгийн өнөөгийн байдлыг үнэлж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал зөвлөмж боловсруулах. Арга, аргачлал: Хөхний хорт хавдрын өвчлөл, оношлогдсон үе шатны статистик мэдээнд Дескриптив судалгааны загвараар судалгааг хийлээ. Үр дүн: Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар хөхний хорт хавдрын тохиолдлын дундаж түвшин харилцан адилгүй байгаа бөгөөд Орхон аймагт 100’000 хүн амд 11.4 байгаа нь хамгийн өндөр буюу улсын дунджаас 6.9 –аар их, харин Завхан аймагт 100,000 хүн амд 2.6 Ховд аймагт 3.9 байгаа нь хамгийн бага буюу улсын дунджаас 2.8-аар бага үзүүлэлттэй байна. Дүгнэлт: Монгол улсад 2010-2019 онд эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт 100,000 эмэгтэй хүн амд 2010 онд 9.1 байсан бол 2019 онд 16.54 болсон нь 2010 оноос 1.8 дахин өссөн. 10 жилийн хугацаанд оношлогдсон байдал 1 үе шатанд 6.5 хувь, 2 үе шатанд 31.1 хувь, 3 үе шатанд 45.1 хувь, 4 үе шатанд 16.7 хувь байна. 2. Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 37.1%, хожуу үеийн хөхний хорт хавдар 62.9% байсан бөгөөд 2020 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 60.6% болон нэмэгдсэн бол хожуу үеийн хөхний хорт хавдар 39.4% болон буурсан байна. Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 37.1%, хожуу үеийн хөхний хорт хавдар 62.9% байсан бөгөөд 2020 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 60.6% болон нэмэгдсэн бол хожуу үеийн хөхний хорт хавдар 39.4% болон буурсан байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: М.Еркебулан, Д.Ангармөрөн

Published

2022-06-12

Issue

Section

Original Articles