Туршилтын амьтанд үүсгэсэн халууралтын эмгэг загварт Лиш-6 уламжлалт эмийн нөлөөг судалсан дүн
Keywords:
Халууралт, Шулуун гэдэсний халуун, Дуу хаагдах өвчин, Ш-1Р, Р0Е 2, ГЬ-6 цитокинAbstract
Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд дуу хаагдах өвчнийг эмийн хор, хий, цус, нян хямарсанаас үүсдэг хэмээн үздэг ба хий, цус шар, бадган, хурмалаар хөллөж шинж тэмдэг илрэх бөгөөд эмчилгээнд Лиш-6 эм түгээмэл хэрэглэгддэг. Уг эмийн халуун бууруулах үйлдлийг тогтоосон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Лиш-6 эмийн халууралтын эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Халууралтын эмгэг загварыг үүсгэхдээ липополисахаридыг 0.5 мг/кг тунгаар хархны венийн судсанд тарьж Үийу Т)ай)опо (2021) нарын аргачлалаар үүсгэв. Эмгэг загвар үүсгэснээс хойш 1 ба 6 цагийн дараа Лиш-6 эмийг 92 мг/кг тунгаар туршилтын бүлгийн харханд уулгасан. Липолисахарид тариснаас хойш 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 цагийн дараа шулуун гэдэсний температурыг хэмжсэн ба туршилтын төгсгөлд хархнаас 2-3 мл цусны дээж авч Ш1Р, РОЕ2, Ш-6 цитокиныг Е ^ К А аргаар тодорхойлж, уушгины эдэд гистопатологийн шинжилгээ хийв. Үр дүн: Эрүүл бүлгийн хархны биеийн температур нь 35.0±1.10С байсан бол эмгэг хяналтын бүлэгт липолисахаридын нөлөөгөөр үечилсэн халууралт үүссэн (р=0.001). Харин Лиш-6 талх эмийн бүлэгт шулуун гэдэсний темпаратур тогтвортой буурсан байв (р=0.05). Үүнээс гадна эрүүл бүлгийн хархны Ш-1р цитокин нь 3.24±0.31 нг/л байсан ба эмгэг хяналтад 60.5%-иар өссөн нь эмгэг загвар үүссэнийг илэрхийлэх бол энэхүү үзүүлэлт нь Лиш-6 эмийн бүлэгт 31%-иар буурсан байна (р=0.05). Мөн Ш-6 цитокины хэмжээ нь эрүүл хяналтад 20.7±1.4 пг/мл тодорхойлогдсон ба эмгэг хяналтад 24.0±2.5 пг/мл болж 16%-иар нэмэгдсэн ба Лиш-6 талх эмийн 92 мг/ кг тунгийн бүлэгт 22.8 ±1.4 пг/мл, Парацетамол бүлэгт 21.0±3.0 пг/мл буюу статистик ялгаатай өөрчлөлт илрээгүй. (р=0.049). Эрүүл хяналт бүлгийн хархны РОЕ2 нь 43.2±0.3 нг/л байсан ба эмгэг хяналтын бүлэгт 62.7%-иар өссөн нь эмгэг загвар үүссэнийг илэрхийлэх бол энэхүү үзүүлэлт нь Лиш-6 эмийн бүлэгт 53.3%-иар буурсан байна (р=0.05). Дүгнэлт: Лиш-6 уламжлалт талх эм нь липополисахаридаар үүсгэсэн халууралтын эмгэг загварын үеийн шулуун гэдэсний температур, Ш-1Р, РОЕ2, ГЬ-6 цитокиныг бууруулах нөлөөтэй байна.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
