Ревматоид артритын гарны яс-булчингийн хэт авиа болон өвчний идэвхжилийн зэргийн харилцан хамаарал
Keywords:
Гар, Ревматоид артрит, Синовит, Яс-булчингийн хэт авиаAbstract
Үндэслэл: Ревматоид артрит нь аутоиммун шалтгаант олон үеийг архгаар үрэвсүүлж цаашид үений бүтцийг эвддэг эмгэг юм. Тархалтын хувьд ихэнх улс оронд хүн амын 1 хувийг эзэлдэг. Яс-булчингийн хэт авиа нь синовит илрүүлэх боломжтой хэдий ч, өвчний идэвхжилийн зэрэгтэй харьцуулсан судалгаа хязгаарлагдмал байгаа нь бидний энэ судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Ревматоид артриттай өвчтөнүүдэд, гарын яс-булчингийн хэт авиа шинжилгээ хийж, өвчний идэвхжилтэй хамаарал байгаа эсэхийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан ретроспектив судалгааны загвараар Монгол Япон эмнэлгийн Ревматологийн хэт авиан кабинетаар 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 1 дүгээр сарын 1-ийг хүртэл хугацаанд үйлчлүүлсэн ревматоид артриттай 45 хүнийг хамруулж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан нийт шинжлүүлэгчдэд гарны яс-булчингийн хэт авиан шинжилгээ хийж, хагас автомат тоон онооны үнэлгээгээр ангилж синовит болон эмгэг судасжилтыг үнэлсэн. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 45 хүний дундаж нас 46±12.2 жил (24-77), оношлогдсон дундаж хугацаа нь 6±13.4 (25-2), хүйсийн хувьд 40 (89.9%) нь эмэгтэй, 5 (11.1%) нь эрэгтэй байв. Гарны яс-булчингийн хэт авиагаар хагас автомат тоон онооны үнэлгээгээр синовит буюу С8 >2 оноотой 27 (60%), 0 8 <2 оноотой 18 (40%) байсан ба эмгэг судасжилт буюу Р ^ >2 оноотой 28 (62.2%) Р^ <2 оноотой 17 тохиолдол (37.7%) тус тус байсан. Өвчний идэвхжилийн зэрэг буюу ^А 8-28 үнэлгээгээр >5.1 оноотой буюу өндөр идэвхжилтэй 19 (42.2%) тохиолдол, 3.2-5.1 оноотой буюу дунд идэвхжилтэй 15 (33.3%) тохиолдол, 2.6-3.2 оноотой буюу бага зэргийн идэвхжилтэй 6 тохиолдол (13.3%), <2.6 оноотой намжмал байдалтай 5 тохиолдол (11.1%) байсан. Түүнчлэн судалгаанд нийт оролцогчдын 5 (11.1%) тохиолдолд теносиновит, 9 (20%) тохиолдолд шалбархайнууд тодорхойлогдсон. Яс-булчингийн хэт авиагаар ревматоид артриттай өвчтөнүүдийн гарыг шинжилсэн хагас автомат тоон үнэлгээ болон өвчний идэвхжилийн зэрэг буюу ^А 8-28 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01). Дүгнэлт: Яс-булчингийн хэт авиан шинжилгээгээр ревматоид артриттай өвчтөнүүдийн гарыг 8ет^^иапШа1гсе 8соппд 8са1е үнэлгээгээр үнэлэхэд 0 8 болон өвчний идэвхжилийн зэрэг буюу ^ А 8-28 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01). Мөн адил Р^ болон ^ А 828 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01).
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: З.Дэвшил, Н.Дэмчигмаа, Д.Намуунтуул, Г.Ану
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
