Нийлмэл ургамлын хандны зарим биологийн идэвхт бодисын агууламжийг тодорхойлсон үр дүн
Keywords:
Шинэсэрхүү бударгана, Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз, Дэрвэгэр жиргэрүү, Галлийн хүчилAbstract
Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс эмийн ургамлуудыг тогтолцооны үрэвслийг намдаах, эмчлэхэд ашиглагдаж ирсэн.1-4 Тухайлбал Ягаан мүгэз (КкойШа гозеа Ь) мэдрэл сульдалын хам шинж, доройтол, сэтгэл гутралын үед нөлөөтэй болох нь судлагдсан.4 Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз ургамлуудад тодорхойлогддог Галлийн хүчил нь байгалийн полифенол бөгөөд хэд хэдэн эмчилгээний үйлдэлтэй, үүнд үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг, антиоксидант, анти-ангиогеник нөлөөтэй байдаг.418 Дэрвэгэр жиргэрүү (Зарохкпгко^га ЗКапса!а (ТикС2) 8сЫ§сЬк) нь үрэвслийн эсрэг нөлөөтэй бөгөөд тулгуур хөдөлгөөний тогтолцооны системийн үйл ажиллагааг дэмжиж, эд эсийн сэргэлтийг сайжруулдаг нь нотлогдсон байна.11 Түүнчлэн Шинэсэрхүү бударгана (8а1$о1а 1апа/оИа) ургамал нь антиоксидант идэвх сайтай, мөн биеийн дархлаа, тамир тэнхээг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь судлагдсан байна.10 Эдгээр ургамлаас гарган авсан нийлмэл хандны үрэвслийн эсрэг үйлдлийн үр нөлөө, ирээдүйн эмчилгээний боломжийг бий болгох боломжийг судлах нь бидний судлагааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг, үрэвслийн эсрэг үйлдэлтэй, эдийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь тогтоогдсон ургамлуудын нийлмэл бүтээгдэхүүний найрлага дах фенолт нэгдлийн (галлийн хүчил) агууламж судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг Эм Судлалын Хүрээлэнгийн хими, технологийн секторыг түшиглэн туршилт судалгааны арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэв. Эм Судлалын Хүрээлэнгийн хими, технологийн секторт Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз, Шинэсэрхүү бударгана, Дэрвэгэр жиргэрүү ургамлын хуурай ханднаас нийлмэл ханд гарган авсан. Бид ургамлын түүхий эд, ханд, нийлмэл ханданд Галлийн хүчлийн (§1§ т а АШпсй Со Ий) агууламжийг өндөр идэвхт шингэний хромотографийн (ӨИШХ) аргаар тодорхойлж үр дүнг тооцсон. Үр дүн: Бид нийлмэл ургамлын ханданд фенолт нэгдэл болох Галлийн хүчлийн агууламжийг Дөрвөлсөн мүгэз, Ягаан мүгэз ургамлуудын түүхий эд, хуурай ханд, нийлмэл ханданд ӨИШХ-н аргаар тодорхойлж стандарт уусмалтай харьцуулан үр дүнг тооцов. Дүгнэлт: Бидний судалгааны үр дүнд нийлмэл ургамлын ханданд галлийн хүчлийн тоон агууламж өндөр буюу 1.02% агуулагдаж байлаа.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: С.Чимидцэрэн
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
