Мөрний архаг өвдөлтийн хам шинжийн үеийн түрэм засал эмчилгээний үр дүн
Abstract
Үндэслэл: Мөрний үений архаг өвдөлтийн хам шинжийн тохиолдол Мөрний өвдөлт жилээс жилд нэмэгдэж байгаа үед уламжлалт анагаах ухааны засал Түрэм засал эмчилгээний үндсэн аргуудын нэг болох түрэм заслын үр дүнг Уламжлалт анагаах тооцохдоо эмнэлзүйн туршилт судалгаагаар өвдөлт намдаах, хөдөлгөөн ухаан сайжруулах, үений чадвар алдалтыг сэргээх, амьдралын чанарт нөлөөлөх Амьдралын чанар байдлыг тодорхойлох шаардлагатай байна. Зорилго: Мөрний архаг өвдөлтийн хам шинжийн үед уламжлалт анагаах ухааны түрэм заслын өвдөлт намдаах, хөдөлгөөн сайжруулах, үений чадвар алдалтыг сэргээх, амьдралын чанарт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг дан нууцлалтай, санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны (СХЭТС) загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд хамруулах шалгуур хангасан хүмүүсээс 60 үйлчлүүлэгчийг сонгон авч эмчилгээний бүлгийн хүмүүст түрэм засал эмчилгээ, хөдөлгөөн заслыг хийж, хяналтын бүлгийн хүмүүст хөдөлгөөн засал хийв. Судалгааны үр дүнг мөрний өвдөлт (ҮА8 ксоге), булчингийн хүч, мөрний үений хөдөлгөөний далайцыг гониометрээр хэмжин, гар, мөр, сарвууны чадвар алдалтын асуумж ф А 8Н )-аар судалгааны өмнө, дараа, нэг сарын дараа нийт 3 удаа үнэлэв. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо (№2024/3-05) болон ӨМӨЗО-ны ОУМЭХ (№2024-18)-с тус тус авч судалгаанд хамрагдсан хүмүүсийн сайн дураар хамрагдсан таниулсан зөвшөөрлийн хуудсаар баталгаажуулав. Эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг Т-1е§1, 1пйерепйеп1 Т-1е§1, гереа1ей А ^ О ^ А тестийг ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас эмчилгээний бүлэгт 56.13±7.13 жил, хяналтын бүлэгт 53.87±8.05 жил, хүйсийн байдлаар авч үзвэл 55% нь эрэгтэй, 45% нь эмэгтэй хүмүүс байв. Мөрний үений өвдөлтийг ^ А 8 үнэлгээгээр үнэлэхэд эмчилгээний бүлэг болон хяналтын бүлэгт эмчилгээний өмнө, дараа, эмчилгээний 1 сарын дараах үзүүлэлт тус тус статистик ач холбогдолтой (р=0.000) буурсан. Судалгааны 2 бүлгийн үр дүнг харьцуулахад түрэм засал эмчилгээний бүлэгт өвдөлт статистик ач холбогдол бүхий ялгаатай илүү буурсан (р=0.000) байв. Булчингийн хүчийг үнэлэхэд эмчилгээний болон хяналтын бүлгийн үр дүнг харьцуулахад статистик магадлал бүхий ялгаа ажиглагдсангүй. Судалгаанд хамрагдсан хүмүүст мөрний үений далайцыг хэмжихэд мөрний тэнийлгэх, холдуулах, гадагш эргүүлэх, дотогш эргүүлэх хөдөлгөөний далайц эмчилгээний дараа тус тус нэмэгдсэн бөгөөд хоёр бүлгийг харьцуулахад түрэм засал эмчилгээний бүлгийн үзүүлэлт хяналтын бүлгийн үзүүлэлтээс статистик ач холбогдол бүхий (р=0.000) нэмэгдсэн байна. Гар, мөр, сарвууны чадвар алдалтын асуумж фА 8Н )-аар үнэлэхэд асуумжийн оноо эмчилгээний бүлэг болон хяналтын бүлэгт эмчилгээний өмнө, дараа, 1 сарын дараах оноо (р=0.000) ач холбогдол бүхий буурсан. Түрэм засал нь мөрний архаг өвдөлтийн хам шинжийн үед мөрний чадвар алдагдлын түвшнийг бууруулж, үйл ажиллагааг сайжруулах нөлөө илүү үзүүлж байна. Дүгнэлт: Мөрний архаг өвдөлтийн хам шинжийн үеийн түрэм засал эмчилгээ нь мөрний өвдөлтийг багасгаж, үений далайцыг нэмэгдүүлж, булчингийн хүчийг сайжруулах нөлөөтэй байна. Түрэм засал эмчилгээ нь мөрний чадвар алдагдлын түвшнийг бууруулж үйл ажиллагааг сайжруулж байлаа.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Б.Лагшмаа
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
