Монгол-Япон эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн бие даах чадварыг үнэлэн хоорондын хамаарлыг судлах нь

Authors

  • Б.Оюунсувд Author
  • В.Даваахүү Author

Abstract

Үндэслэл: Өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа (АЭ^) гэдэг нь Хооллох бусдаас хараат бус амьдрахад зайлшгүй шаардлагатай өөрийгөө арчлах Хувцаслах үйл ажиллагааг гүйцэтгэх чадварыг хэлнэ. Судлаач СокйпоЫе А, Кпоор Өтгөн шингэнээ V (2021) нарын судалгаагаар өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг барих бие даан гүйцэтгэх чадвар алдагдах байдал нь физиологийн доройтлын Хөдөлгөөн хам шинж бөгөөд мэс засал хийлгэж буй эмчлүүлэгчдийн 60 хувьд Усанд орох өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх чадварын алдагдал илэрдэг гэжээ2Судалгааг Монгол Япон эмнэлгийн жишээн дээр хийсэн ба бие даах чадваруудын хоорондын хамаарлыг судалсан судалгаа харьцангуй цөөн байгаа тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: МЯЭ-ийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн бие даах чадварыг үнэлэн, чадвар хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар тоон судалгааны аргаар АШУҮИС-ийн МЯЭ-ийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон 185 эмчлүүлэгчийг хамруулан бие даах чадварыг хагалгааны дараа үнэлсэн. Судалгаанд судлаач Катз (КаЫ е1 а1. 1963) нарын боловсруулсан эмчлүүлэгчийн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх чадварыг үнэлэх 6 асуулт бүхий стандарт асуумжаар хийж гүйцэтгэв. Судалгааны мэдээллийг 8Р8825.0 программд оруулж тархалтыг тодорхойлон, тархалт хэвийн бус байсан тул хувьсагчдын хоорондын хамаарлыг шалгахдаа спирмений хамаарлын коэффициент (8реагтап гапк-огйег сопЫайоп) ашиглан хувьсагчдын хоорондын хамаарлын хүчийг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 50.8% (п=94) нь эрэгтэйчүүд, 49.2% (п=91) нь эмэгтэйчүүд байв. Тэдгээрийн дундаж нас 47.09±14.56 жил, дундаж ор хоног нь 2.7±1.6 байв. Судалгаанд оролцогчдын бие даах чадварыг үнэлэхэд 11.9% (22) нь бусдаас бүрэн хараат, 21.1% (39) нь бие даах чадвар алдагдсан, 67% (124) нь бие даах чадвар хэвийн буюу сайн үнэлэгдэв. Бие даах чадвар хэвийн буюу сайн эмчлүүлэгчийн дундаж ор хоног 2.51±1.42, бие даах чадвар алдагдсан эмчлүүлэгчдийнх 2.79±1.73, бусдаас бүрэн хараат эмчлүүлэгчдийнх 3.6±2.03 байв. Эмчлүүлэгчийн бие даах чадварын үнэлгээ нь эмчлүүлэгчийн хэвтэх ор хоногтой (г=0.159, р=0.03) сул шууд хамааралтай байна. Хооллох чадвар нь хувцаслах чадвартай (г=0.671, р=0.001), усанд орох чадвартай (г=0.568, р=0.001), хөдөлгөөн хийх чадвартай (г=0.571, р=0.001), бие засах чадвартай (г=0.588, р=0.001), өтгөн шингэнээ барих чадвартай (г=0.609, р=0.001) хүчтэй шууд хамааралтай байна. Хувцаслах чадвар нь усанд орох чадвартай (г=0.766, р=0.001), хөдөлгөөн хийх чадвартай (г=0.723, р=0.001), бие засах чадвартай (г=0.788, р=0.001), өтгөн шингэнээ барих чадвартай (г=0.736, р=0.001) хүчтэй шууд хамааралтай байв. Усанд орох чадвар нь хөдөлгөөн хийх чадвартай (г=0.789, р=0.001), бие засах чадвартай (г=0.715, р=0.001), өтгөн шингэнээ барих чадвартай (г=0.644, р=0.001) хүчтэй шууд хамааралтай байна. Хөдөлгөөн хийх чадвар нь бие засах чадвартай (г=0.822, р=0.001), өтгөн шингэнээ барих чадвартай (г=0.770, р=0.001) хүчтэй шууд хамааралтай байна. Бие засах чадвар нь өтгөн шингэнээ барих чадвартай (г=0.909, р=0.001) хүчтэй шууд хамааралтай байв. Дүгнэлт: Мэс заслын тасгаар эмчлүүлэгчдийн гуравны нэг нь мэс заслын дараа бие даах чадвар нь алдагдсан болон бусдаас бүрэн хараат байсан бөгөөд энэ нь ор хоног нэмэгдүүлэхэд сул шууд хамааралтай байна. Бие даах чадварыг тодорхойлдог чадварууд хоорондоо хүчтэй шууд хамааралтай байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2025-01-01

Issue

Section

Original Articles