Ахмад настны амьдралын сэтгэл ханамжинд нөлөөлөх зарим хүчин зүйлс
Keywords:
Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Итали, Трентогийн Их сургууль, Мэдээллийн инженерчлэл, компьютерийн ухааны тэнхим АШУҮИС, Утас: 99248787Abstract
Үндэслэл: Хүн амын дундаж наслалт уртасч, нийт хүн амд ахмад настай хүн амын эзлэх хувь нэмэгдэж байгаа тул дэлхийн улс орнууд тэдэнд чиглэсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаагаа эрүүл мэндийн асуудлаар л хязгаарладаг хандлага өөрчлөгдөж байна. ДЭМБ, НҮБ зэрэг ОУ-ын байгууллагууд гишүүн улс орнууддаа ахмад настануудын бодлогоо шинэчлэн сайжруулах, ирэх 20 жилд сэтгэлзүйн, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг өгч, амлалт авч байна. Зорилго: Монгол улсын ахмад настнуудын амьдралын сэтгэл ханамж, түүнд нөлөөлөх хүн ам зүй, нийгмийн зарим хүчин зүйлсийг тодорхойлох Арга, аргачлал: Судалгаанд УБ хотын 3 дүүрэг, Говь, Хангайн бүсийн 2 аймгийн 4 сумаас нийт 304 ахмад настнуудыг хамруулав. Амьдралын сэтгэл ханамжийг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны (ОУЭЗХА)-хөгжлийн байгууллагын боловсруулсан “Субьектив сайн, сайхан байдлыг хэмжүүр”-ийг ашиглав. Үр дүн: Тус судалгаанд оролцогчдын амьдралын сэтгэл ханамжийн түвшин бусад улс орнуудын үзүүлэлтээс өндөр байна. Ганцаардах мэдрэмжтэй байх, эрүүл мэндээ муу гэж үзэх нь сэтгэл ханамжийн түвшинг бууруулдаг бол хотод амьдардаг, ажил эрхэлдэг, эрүүл мэндээ сайн хэмээн үнэлдэг байх нь сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Монголын ахмад настнуудын сэтгэл ханамжийн түвшин нь өөрийн эрүүл мэндийн үнэлгээ, боловсролын түвшин, ганцаардал, нийгмийн үйл ажиллагаа, хаана амьдардаг зэргээс шууд хамааралтай байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: О.Саранчулуун, Л.Хоролсүрэн, М.Еркебулан, М.Сугармаа
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
