Люпус нефритийн оношилгоонд ийлдэсний цистатин С болон хавсарга С1q уургийн эсрэг бие тодорхойлж ач холбогдлыг судалсан үр дүн
Abstract
Үндэслэл: Тогтолцооны улаан яршил нь шалтгаан тодорхойгүй архаг үрэвсэлт аутоиммуны өвчин юм. Ихэвчлэн арьс, үе мөч, бөөр, уушги, төв мэдрэл, зүрх судас, хоол боловсруулах, цусны эргэлтийн тогтолцоог гэмтээдэг. Бөөр гэмтээсэн хэлбэр нь люпус нефритээр илэрдэг. Люпус нефритийн олон улсын оношилгооны алтан стандарт нь бөөрний эдийн шинжилгээ ба нэмэлтээр оношилгоо болон хяналтад шээсний шинжилгээ, ийлдэс дэх креатинин, мочевин, цистатин С, антикардиолипин эсрэг бие, давхар утаслагт бөөмийн эсрэг эсрэг бие, хавсаргын С3, С4, анти-СЦ уураг зэргийг тодорхойлдог. Ижил төрлийн судалгаа Монголд хийгдээгүй байгаа нь судалгааны үндэслэл болов. Зорилго: Тогтолцооны улаан яршилтай эмчлүүлэгчдийн ийлдэсний цистатин С болон хавсарга С Ц уургийн эсрэгбие (ан ти -С ^-и й н түвшнийг тодорхойлон люпус нефритийг инвазив бус аргаар оношлох оношилгооны нэмэлт маркер болгон ашиглах боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналиптик судалгааны эмнэлэгт суурилсан агшингийн судлагааны загвараар 2022 оны 5 сараас 2024 оны 8 сар хүртэл хийж гүйцэтгэсэн. Улаанбаатар хотын Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ), Баянгол Дүүргийн Эрүүл Мэндийн Төв (БГДЭМТ), АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлэг (МЯЭ) тус бүрээр үйлчлүүлсэн 2012 оны 8^ГСС (8у81етю ^ирик СоИаЪогайпд СИтск) оношилгооны шалгуур хангасан 16-65 насны нийт 80 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсанаас люпус нефритгүй болон люпус нефриттэй гэх тус бүр 40 үйлчлүүлэгч бүхий 2 бүлэгт хуваасан. Нийт оролцогчдын ийлдэс дэх анти-СЦ, креатинин, цистатин С-ийн түвшнийг тодорхойлж, СКБ-ЕР1 (СЪготс кШпеу Шкеаке) гурван төрлийн томьёо тус бүрээр түүдгэнцэрийн шүүлтийн хурдыг тооцоолон бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргийг бүлэг тус бүрт харьцуулсан. Судалгааны хоёр бүлгийн статистик үнэн магадлалыг Т-тест, Хи-квадрат тест ашиглан тооцсон. Үр дүн: Судалгаанд 4 (5%) нь эрэгтэй, 76 (95%) нь эмэгтэй, нийт 80 үйлчлүүлэгч хамрагдсанаас 38 (47.5%)-д үений үрэвсэл, 26 (32.5%)-д цусны эргэлтийн тогтолцоо, 8 (10%)-д уушгины завсрын эдийн өөрчлөлт, 6 (7.5%)-д арьсны талаас, 2 (2.5%)д мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас эмнэлзүйн шинжүүд илэрсэн. Люпус нефриттэй бүлэгт ийлдэсний креатинин 9 (22.5%), цистатин С 24 (60%), анти-СЦ 28 (27%), мочевин 13 (32.5%) үйлчлүүлэгчдэд тус тус хэвийн түвшнөөс их тодорхойлогдсон нь люпус нефритгүй бүлгээс статистик ач холбогдол бүхий (р<0.001) ялгаатай байна. С К И -Е РТ ^^^ томьёоны дагуух тооцооллоор ТШХ 51 (63.7%) үйлчлүүлэгчдэд хэвийн буюу бөөрний үйл ажиллагааны алдагдалгүй байсан бол С К Б - Е Р 1 атинСтомьёоны дагуух тооцооллоор 38 (47.5%) үйлчлүүлэгчдэд бөөрний үйл ажиллагаа хэвийн байв (р=0.001). Дүгнэлт: Цистатин С-д суурилсан С К И -Е Р ^ ^ ^ Стомьёо нь креатининд суурилсан СКВ-ЕР! ^ ^ томьёотой харьцуулахад нь бөөрний үйл ажиллагааны алдагдлыг эрт үед илрүүлэх ач холбогдолтой байна. Түүнчлэн креатинин, цистатин С болон анти-СЦ уургийн хэмжээг хамтад нь тодорхойлох нь тогтолцооны улаан яршил өвчний үеийн люпус нефритийг эрт үед илрүүлэх, хүндрэлээс сэргийлэх лабораоторийн чухал үзүүлэлтүүд болж байна. Люпус нефрит Биомаркер Цистатин С Анти-СЦ Түүдгэнцэрийн шүүлтийн хурд
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Д.Зулгэрэл
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
