Дэрвээн буржгар (Thalictrum squarrosum Steph. ex Willd.) ургамлын антиоксидант идэвх, нийлбэр фенолт нэгдлийг тодорхойлсон нь
Keywords:
Буржгарын төрөл, Нийлбэр фенолт нэгдэл, ^РРН арга, РКАВ арга, АВТ8 аргаAbstract
Үндэслэл: Эрт үеэс хүн төрөлхтөн эмийн ургамлыг эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан бөгөөд эрүүл мэндэд ашиг тустайг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Эдгээр эмчилгээнд ашиглаж байсан ургамлуудын эмчилгээний үндэс нь фитохимийн бодис бөгөөд орчин үед шинжлэх ухаан, техник технологи хөгжиж тус ургамлуудад агуулагдаж буй бодисуудыг ялган авч эмийн бодис, эмийг үйлдвэрлэн олон өвчин эмгэгийг эмчилж байна. Монгол улсад 800 гаруй эмийн ургамал байдаг бөгөөд тэдгээрийн химийн бүтэц шинж чанарыг нарийвчлан судалж, биологийн идэвх, гол онцлогийг нээн илрүүлж шинэ эм гарган авч байна. Дэрвээн буржгар ургамлаас циклоартаны типийн цагаригтаа 17 нүүрстөрөгчийн атомтой тритерпеноид, сапонин, олейны хүчлийн гликозидууд, фитостеролууд ба түүний гликозидууд гэх мэт 25 нэгдлийг ялгаж тодорхойлсноос 7 шинэ нэгдлийн бүтэц байгууламжийг тогтоосон байдаг ба фенолт нэгдэл, антиоксидант идэвхийн судалгаа бага байсан нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Дэрвээн буржгар ургамлын нийлбэр фенолт нэгдэл, антиоксидант идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Дэрвээн буржгар ургамлын 1.0 түүхий эдэд ФолинЧикольте өнгөт урвалжийг ашиглан спектрофотометрийн аргаар нийлбэр фенолт нэгдлийг тодорхойлов. Дэрвээн буржгар ургамлын 4 бүлэг дэд ханднуудад ^^РРН , РКАВ, АВ8Т аргаар антиоксидант идэвхийг тодорхойлов. Үр дүн: Дэрвээн буржгар ургамалд нийлбэр фенолт нэгдэл үзэхэд 1.9±0.001% тодорхойлогдов. Дэрвээн буржгар ургамлын биологийн идэвхийн судалгаанд 4 бүлэг дэд ханданд антиоксидант идэвхийг ^РРН аргаар туршихад нийлбэр алкалоидын (рН 9-10) 1С50 нь 201.58±0.11 мкг/мл, этилацетатын дэд ханд 94.34±0.66 мкг/мл, усан ханд 824.18±0.08 мкг/мл, бутанолын дэд ханд 128.75±0.58 мкг/мл. АВТ8 аргаар туршихад нийлбэр алкалоидын (рН 9-10) 1С50 нь 35.83±0.44мкг/ мл, этилацетатын дэд ханд 90.45±0.62мкг/мл, усан ханд 104.19±0.93 мкг/мл, дихлорметаны дэд ханд 156.44±0.48 мкг/мл, бутанолын дэд ханд 170.03±0.61 мкг/мл. РКАВ аргаар антиоксидант идэвх 800 мкг/ мл туршихад 4 дэд ханднаас этилацетатын дэд ханд 8946.16±14.79 мкг/ мл, дихлорметаны дэд ханд 1670.12±39.28 мкг/мл, бутанолын дэд ханд 4863.97±25.98 мкг/мл, нийлбэр алкалоидын (рН 9-10) 4897.99±58.12 мкг/ мл тодорхойлогдов. Дүгнэлт: Дэрвээн буржгар ургамлын этилацетатын ханд антиоксидант өндөр идэвхтэй, нийлбэр фенолт нэгдэл 1.9±0.001% байна.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
