Дүүргийн эмнэлгийн ариутгагч нарын ур чадварыг үнэлсэн дүн
Keywords:
Ариутгал, Эмнэлгээс шалтгаалах халдвар, Мэс заслын аюулгүй байдалAbstract
Үндэслэл: Эмнэлгээс шалтгаалсан халдвар (ЭШХ) нь дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 8.7% нь эмнэлгээс шалтгаалсан халдварт өртдөг байна. Манай оронд ариутгалын процесс, ариутгагч нарын ур чадварыг үнэлсэн судалгаа ховор байгаа нь бидний судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Дүүргийн эмнэлгийн ариутгагч нарын ур чадварыг үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгаагаа дескриптив судалгааны аргаар хийсэн ба Улаагбаатар хотын дүүргийн эмнэлгүүдийн ариутгагч нарын ур чадварыг аюулгүй мэс заслын талаарх ДЭМБ-ын гаргасан удирдамж, ЭМС-ын 2019 оны А537 дугаар тушаалд үндэслэн гаргасан шалгуур хуудсаар үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ариутгагч нарын дундаж нас нь 46.69±6.5 жил, хүйсийн хувьд 38(97.4%) нь эмэгтэйчүүд, 1(2.6%) нь эрэгтэйчүүд байв. Нийт ариутгагч нарын 6(15.3%) нь бакалаврын боловсролтой, 10(25.6%) нь дипломын боловсролтой, 23(59.1%) нь дунд боловсролтой байсан ба 87.5% нь ариутгагч мэргэжил эзэмшсэн байна. Ариутгагч нарын ур чадварыг 4 шалгуур хуудсаар тус бүр 4 удаа үнэлсэн ба 39 ариутгагч нарыг нийт 156 удаа ажигласан. 1-р шалгуур хуудас нь Хамгаалалтын хувцасны хэрэглэх ур чадварын талаар байсан бөгөөд 156 удаагийн ажиглалтад үсээ бүрэн далдалж өмссөн 71(45.5), битүү гутал өмссөн 99(63,6) үзүүлэлттэй байсан. Хими, биологийн индикаторын талаарх мэдээлэл, ариутгалын үзүүлэлтүүдийн тэмдэглээ, гарын үсэг зурах үзүүлэлтүүд 100% буюу халдваргүйжүүлэлтийн хяналт хийх ур чадвар хангалттай байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Дүүргийн эмнэлгүүдийн ариутгагч нарын ур чадварыг үнэлж үзэхэд хамгаалах хувцах өмсөх хэрэглээ дутмаг байна. Харин уурын ариутгалд багаж хийх гүйцэтгэл дундаж түвшинд, цикл бүрийн дараа хийх хяналт болон халдваргүйжүүлэлтийн гүйцэтгэл хангалттай байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Д.Нямаа, Р.Оргилмаа
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
