Дотоодын үйлдвэрийн чихэрлэг ундаанд чихэр, хуурай бодисын агууламжийг тодорхойлсон үр дүн
Keywords:
Хаяг шошгожилтын мэдээлэл, Стандартын шаардлага, Хүүхэд, Халдварт бус өвчинAbstract
Үндэслэл: Хүүхдийн илүүдэл жин, таргалалтад нөлөөлөх голлох эрсдэлт хүчин зүйлст чихэрлэг ундаа, бусад чихэрлэг хүнсний хэрэглээ ордог. Чихэрлэг ундаанд агуулагдах чихрийн агууламж савлагаан дахь шим тэжээлийн мэдээлэлд зөрүү ихтэй тусгагдаж байна. Зорилго: Дотоодын үйлдвэрийн чихэрлэг ундааны чихэр, хуурай бодисын агууламжийг тодорхойлж хаяг шошгожилтын мэдээлэл болон стандартын шаардлагатай харьцуулан судлах. Арга, аргачлал: Чихэрлэг ундаанд агуулагдах чихэр, хуурай бодисын агууламжийг хэмжилтэт туршилтын аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд дотоодын үйлдвэрийн 150 ундааг судалгаанд хамруулав. Лабораторийн шинжилгээг СХЗГ-ын дэргэдэх ХАБҮЛЛ-ийн Хими, хор судлалын лабораторид ундаанд агуулагдах чихрийн сахаромер хэмжих хэрэгсэл, хуурай бодисыг рефрактометр багаж ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамруулсан бүтээгдэхүүний 20.7% (п=31) нь хийжүүлсэн ундаа, 47.3% (п=71) нь жимсний ундаа, 16.0% (п=24) нь цайн ундаа, 1.3% (п=2) нь хүч тамирын ундаа, 14.7% (п=22) нь амтлаг ус тус тус байв. Дотоодын үйлдвэрийн чихэрлэг ундаанд 0.0-15.6% чихэр агуулагдаж байна. Чихрийн агууламж тодорхойлсон шинжилгээний үр дүнг хаяг шошгожилтын мэдээлэлтэй харьцуулахад 72.0% (п=108) нь хаяг шошгожилтын мэдээллээс 0 .1 11.3% зөрүүтэй, 10.7% (п=16) нь хаяг шошгожилтын мэдээлэлтэй тохирч, 17.3% (п=26) нь хаяг шошгожилт дээр чихрийн агууламжийг бичээгүй байлаа. Хуурай бодис хийжүүлсэн ундаанд 0.2-13.0%, жимсний ундаанд 4.9-15.7%, цайн ундаанд 0.6-9.8%, хүч тамирын ундаанд 7 .7 16.0%, амтлаг усанд 0.1-9.7% агуулагдаж байна. Дүгнэлт: 1. Дотоодын үйлдвэрийн чихэрлэг ундааны чихрийн агууламж 0.0-16.0%, хуурай бодис 0.0-15.6% байна. 2. Дотоодын үйлдвэрийн чихэрлэг ундааны чихрийн агууламж хаяг шошгожилтын мэдээллээс 75.3% (п=113) нь 0.1-11.8% зөрүүтэй, 4.6% (п=7) нь хаяг шошгожилтын мэдээлэлтэй тохирч, 20.0% (п=30) нь хаяг шошгожилт дээр чихрийн агууламжийг бичээгүй байлаа. 3. Дотоодын үйлдвэрийн чихэрлэг ундааны 37.3% (п=56) нь хуурай бодис үзүүлэлтээр стандартын шаардлага хангахгүй байна.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
