Гуурсан хоолойн багтрааны хяналтад эрүүл мэндийн боловсрол олгох давтан сургалтын үзүүлэх нөлөөг судалсан дүн

Authors

  • Д.Дэнсэнбал Author
  • Ж.Сарантуяа Author
  • Д.Ичинноров Author

Keywords:

Спирометр, Астмын мэдлэг, Сальбутамол, Дексаметазон

Abstract

Үндэслэл: Астма нь агаар дамжуулах замын архаг үрэвсэлт өвчин бөгөөд сэдрээх хүчин зүйлээс хол байж, амьсгалын замаар хэрэглэх аэрозоль эмийг зөв хэрэглэснээр өвчин сэдрэхээс сэргийлж болно. Зорилго: Гуурсан хоолойн багтрааны хяналтанд эрүүл мэндийн боловсрол олгох давтан сургалтын үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол Япон эмнэлэгийн амбулаториор үйлчлүүлсэн Гуурсан хоолойн багтраа оноштой (астма) 56 хүнийг астмын тухай мэдлэг сайжруулах сургалтанд хамруулж 3 сарын дараа дахин хяналтанд үзүүлсэн 26 Үйлчлүүлэгчдийн астмын мэдлэг, амьдралын чанар болон уушгины агааржилтын үйл ажиллагааг харьцуулан судаллаа. Бидний судалгаанд хамрагдагсдын ажил мэргэжлийн байдлыг албан өрөө болон үйлдвэр, барилга дээр ажилладаг байдлаар 2 бүлэг болгосон. Харин боловсролыг дээд болон түүнээс бага боловсролтой хэмээн 2 бүлэг болгосон. Бачуурал*3 тавиулах эм болон кортикостеройдын хэрэглээг бачуурал тавиулах эм 3 канистераас олон ба цөөн, дексаметазон жилд 10 туншил (4мг/мл) олон ба цөөн гэж авсан. Судалгааны ёс зүйн зөвшөөрөлийг АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны шийдвэрийн (№2019.06.05) дагуу зөвшөөрөл авч хийж гүйцэтгэв. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг 8Р88-26.0 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Астмын хяналтын сорилын оноогоор сургалтын дараа хяналт сайжирсан нь 8%-иас 12% болж нэмэгдэж, хяналт муу байсан 15% нь 23% болж сайжирсан. Сургалтын дараа хяналтын суурь түвшнээс сайжирсан 27% (7), муудсан 8% (2), бусад хүмүүс өөрчлөлтгүй байлаа. Судалгаанд хамрагдагсадын 30.8% (п=8) нь бачуурал намдаах гуурсан хоолой тэлэх эмийн хэрэглээ жилд 3 канистраас дээш байсан бол дексаметазоныг жилд 10 ширхэгээс олон хэрэглэдэг нь 46.2% (п=12) байлаа. Олон хүчин зүйлийн шинжилгээгээр үнэлэхэд нас ОК 1.1 (95%С1 0.2-8.10), боловсрол ОК 1.7 (95%С1 0.2-15.8), ажил ОК 1.2 (95%С1 0.1-10.9), бачуурал тавиулах эм ОК 3.6 (95%С1 0.3-45.8 ), дексаметазоны хэрэглээ ОК 2.1 (95%С1 0.3-15.7) тус тус эрсдэл болж байна. Дүгнэлт: Астмын мэдлэг олгох богино хугацааны сургалтын үр дүнд амьдралын чанар уушгины үйл ажиллагаа сайжирч хяналтын түвшин нэмэгдэж байгаа нь сургалтыг тасралтгүй хийх шаардлагатай байгааг харуулж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Д.Дэнсэнбал, Д.Ичинноров

Published

2025-01-01

Issue

Section

Original Articles