КОВИД- 19 ба хатуу хог хаягдлын менежментийн асуудалд
Keywords:
КОВИД-19, Хог хаягдлын менежмент, Амны хаалт, ХалдваргүйжүүлэлтAbstract
Улс орнуудын КОВИД-19 халдварын улмаас эрүүл мэндийн байгууллагын болон ахуйн хатуу хог хаягдлын чиглэлээр тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй арга хэмжээг судлан тоймлох зорилгоор Pubmed, Hinari мэдээллийн сангаас 2020 оны 12 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд нийт 257 өгүүлэл илэрсэнээс зорилгод нийцсэн 30 өгүүлэлийг сонгон авч нэгтгэн дүн шинжилгээ хийв. КОВИД-19 нь нэг удаагийн хувийн хамгаалах хувцас хэрэгслийн хангамжийн сүлжээг тогтвортой хангахад асар их бэрхшээл авчирсан байна. Энэ нь нэг талаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөгөө талаас хог хаягдлын ачааллыг нэмэгдүүлсэн. Халдвар ихтэй тул ЭМБ-аар үйлчлүүлэгчид болон эрүүл мэндийн байгууллагуудад учрах эрсдэлийг багасгахын тулд халдварыг бууруулах эрчимтэй стратеги шаардлагатай байна. Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэхд шатаах, хими, физикийн төрөл бүрийн аргуудаас Хятад улс өндөр температурт шатаах аргыг хамгийн үр дүнтэй арга бөгөөд халдваргүйжүүлэлт хийхийн зэрэгцээ хор хөнөөл маш багатайгаар эмнэлгийн хог хаягдлын бууруулах ашигтай технологи гэдгийг онцолсон байна. Нэг удаагийн хэрэглээний хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн асар их хаягдлаас хүрээлэн буй орчин бохирдох өндөр эрсдэлтэй тул хог хаягдлыг дахин боловсруулахад дэвшилтэт технологи, инновацийг өргөн нэвтрүүлж, ногоон хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхийг санал болгожээ.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Б.Буянтүшиг, М.Нансалмаа, Д.Даваалхам
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
