Азийн жамьянмядаг (Trollius asiaticus L.) ургамлын цэцгийн стандартчиллын судалгаа

Authors

  • Ц.Баярхүү Author
  • Д.Даваадавга Author
  • Х.Даариймаа Author

Keywords:

Ориентин, Галлын хүчил, Өндөр идэвхит шингэний хроматографи, Нийлбэр флавоноид, Нийлбэр полифенолт

Abstract

Үндэслэл: Дэлхий дахинд нийлэг эмийн хэрэглээ 2.1-2.5%-иар нэмэгдэж байхад, байгалийн гаралтай эмийн хэрэглээ 3.5-4.8%-иар нэмэгдэж байгааг судлаачид тогтоожээ.1Орчин үед эмийн үйлдвэрлэл боловсронгуй болж, ургамлын гаралтай эмийн хэрэглээ нэмэгдэж байгаа учир эмийн ургамал дахь биологийн идэвхит нэгдлийг тодорхойлж, импортын эмийг орлох үндэсний үйлдвэрийн эм үйлдвэрлэх шаардлага нэмэгдсэн. Азийн жамъянмядаг (ТгоШш аыайсш ^.) ургамлын цэцгийн түүхий эдийн чанарыг үнэлсэн судалгаа харьцангуй цөөн байгаа учир энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн жамъянмядаг (ТгоШш а&айсш ) эмийн ургамлын цэцгийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийсэн. Азийн жамъянмядаг (ТгоШш а&айсш ^.) эмийн ургамлын цэцгийн гадна байдлыг мэдэрхүйн эрхтнээр, гадны хольц, таних урвал, үнслэг, чийглэг, нэрмэл усанд хандлагдах бодисын хэмжээ, нийлбэр полифенолт нэгдэл, нийлбэр флавоноид, микробиологийн цэвэршилт зэрэг чанарын шалгуур үзүүлэлтийг тодорхойлов. Үр дүн: Азийн жамъянмядаг (ТюШш а&айсш ^ ) эмийн ургамлын цэцэг нь улбар шар, шар өнгөтэй, органик хольц, эрдэс хольц, ялзарч муудсан хэсэг ба өөр ургамлын хольцгүй, нимгэн үет хроматографийн аргаар флавоноид нэгдлийн чанарыг шинжилгээг явуулахад стандарт бодис ориентинтэй ижил түвшинд КР=0.5125 бүхий толбо, полифенолт нэгдлийн чанарын шинжилгээг явуулахад стандарт бодис галлын хүчилтэй ижил түвшинд КР=0.875 бүхий толбо илэрсэн, чийглэг 5.52%, сульфатын үнслэг 9.12%, давсны хүчилд үл уусах үнслэг 3.39%, нэрмэл усанд хандлагдах бодисын хэмжээ 36.21%, нийлбэр полифенолт нэгдэл 5.37±0.22%, нийлбэр флавоноид 0.0399±0.0013% агуулагдаж байна. Дүгнэлт: Азийн жамъянмядаг (ТгоШш а&айсш ^.) эмийн ургамлын цэцгийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг Монгол Улсын Үндэсний Фармакопей болон ОХУ-ын фармакопей, БНХАУ-ын фармакопейн аргачлалаар тодорхойлов.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Х.Даариймаа

Published

2025-01-01

Issue

Section

Original Articles