Colchicine in the treatment of linear IgA bullous dermatosis

Authors

  • Б.Дөлгөөнхараа Author
  • Б.Батдэлгэр Author
  • Т.Бадамгарав Author
  • М.Ганчимэг Author
  • Г.Түвшинзаяа Author
  • М.Энхчимэг Author
  • Б.Хандсүрэн Author

Keywords:

Autoimmune, Dapsone, Alternative

Abstract

Удиртгал: Шугаман иммуноглобулин А цэврүүт дерматоз (ШИАЦД) нь арьсны өнгөн хөрсний доор байрлах иммуноглобулин А-ийн шугаман хуримтлалаар тодорхойлогддог аутоиммун шалтгаант, цэврүүт, ховор тохиолддог өвчин юм. Энэхүү эмгэгийн хүүхэд тохиолдох хэлбэрийг оношлох, эмчлэх, ялган оношлох, эмчилгээний үр нөлөөг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Эмчилгээний үндсэн сонголт нь дапсон боловч зарим тохиолдолд уг эмийг хэрэглэх боломжгүй, олдохгүй байх, эсвэл эмийн гаж нөлөө илрэх шалтгаанаар өөр эмчилгээний хувилбар шаардлагатай болдог. охиолдлын танилцуулга: Биеэр цэврүүтэй тууралт гарч загатнана, шүүс гарна, хорсож өвдөнө гэсэн зовуурьтай ШИАЦД оношлогдсон 9 настай эмэгтэй хүүхдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний явц болон үр дүнг танилцуулж байна. ШИАЦД-ын үед колхицин болон системийн кортикостеройд хавсарч хэрэглэсний дараа эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэхүйц сайжирсан нь уг эмчилгээ алтернатив сонголт байж болохыг харуулж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2026-04-28