Kaposi’s Sarcoma in a patient living with HIV: A case report
Keywords:
HIV, Kaposi’s Sarcoma, Lymphosarcoma, Antiretroviral therapy, CD4 cellAbstract
Удиртгал: Монгол Улсад хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар анх 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2025 оны байдлаар нийт 427 тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр ХДХВ-ийн тархалт харьцангуй бага хэвээр байгаа боловч дархлаа дарангуйлагдсантай холбоотой дагалдах халдварууд болон хавдрууд, тэр дундаа Капошийн сарком (КС) цөөн тохиолдлоор бүртгэгдсээр байна. Тохиолдлын танилцуулга: Монгол Улсад Капошийн саркомын нийт 3 тохиолдол (2003, 2010, 2018 онуудад) бүртгэгдсэн бөгөөд үүнээс 2 нь нас барж, 1 тохиолдол нь одоог хүртэл эмчилгээ, хяналтад амьдарч байна. Энэхүү судалгаанд амьд байгаа нэг тохиолдлыг сонгон авч, эмнэлзүйн онцлог, оношилгоо, эмчилгээний явц болон үр дүнг тодорхойлох замаар ретровирусийн эсрэг эмчилгээ болон хавсарсан эмчилгээний ач холбогдлыг харуулахыг зорьсон. Тухайн өвчтөнд ретровирусийн эсрэг эмчилгээ болон хими эмчилгээг хавсран хэрэглэсний үр дүнд дархлааны үзүүлэлт сайжирч, CD4 эсийн тоо нэмэгдэн, хавдрын шинж тэмдгүүд буурсан байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: А.Индра
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
