Цахим орчин дахь КОВИД-19 цар тахлын эхэн үеийн нийгмийн сэтгэлзүй
Keywords:
Цахим орон зай, цахим орчин, цахим медиа, нийгмийн сүлжээ, дижитал технологи, шинэ коронавирус, цар тахал, КОВИД-19, нийгмийн сэтгэл зүйAbstract
Хөл хорионы үед хүмүүс цахим орчинд зарцуулах хугацаа энгийн үеийнхээс хэд дахин нэмэгдсэн байна. Фейсбүүк, твиттер зэрэг нийгмийн цахим талбар нь олон нийтийг бүрдүүлэх, алсад байгаа хүмүүсийг холбох, мэргэжлээрээ ахихад хөшүүрэг болох, тэр бүү хэл улсын ерөнхийлөгчийг сонгох чадалтай хүчирхэг хэрэгсэл байхын хамт бодит байдлын талаарх хамтын үнэлэмжийг өөрчилсөн сэтгэл зүйн олон асуудлыг дагуулдаг. КОВИД-19 цар тахлын үеийн хөл хорио нь цахим орчин ихээхэн хөгжсөн үед болсноороо өмнөх хөл хорионуудаас ялгаатай бөгөөд Засгийн Газар, Онцгой комиссын шийдвэрийг оновчтой хэрэгжүүлэх, олон нийтийн сэтгэлзүйг дэмжихэд цахим орчин дахь нийтийн сэтгэлзүйг судлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. КОВИД-19 цар тахлын үед шийдвэр гаргагчдын мэдээлэл, шийдвэр тодорхой бус, салаа утгатай байгаа тохиолдолд иргэд өөрсдийгөө хамгаалах, хувь хувьдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, шаардлагатай хүнс, бараа бүтээгдэхүүнийг нөөцлөх зэрэг үйлдэл хийж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхэд бэлэн болдог байна. Мөн цахим орчинд элдэв цуу яриа тархаж иргэдийг тогтворгүй байдалд оруулах эрсдэл өндөр болдог ажээ. Монголчуудын хувьд аливаа эрсдэл тулгарахад маш хурдан зохион байгуулалтад орж, шийдвэр гаргагчдын заавар, дүрэм журмыг сайтар мөрддөг болох нь ажиглагдлаа.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
