Умайн хүзүүний өмөнгийн эрт үе шатанд хийгдсэн эрхтэн хадгалах мэс заслын эмчилгээний дараах нөхөн үржихүйн үйл ажиллагааг үнэлсэн нь

Authors

  • Н.Баасансүрэн Хавдар Судлалын Үндэсний Төв, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Author
  • Г.Ням-Од Хавдар Судлалын Үндэсний Төв, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Author
  • М.Еркебулан Хавдар Судлалын Үндэсний Төв, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Author
  • Д.Авирмэд Хавдар Судлалын Үндэсний Төв, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Author
  • Э.Амарсанаа Хавдар Судлалын Үндэсний Төв, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Author

Keywords:

Умайн хүзүүний эрт үеийн өмөн, эрхтэн хадгалах, нөхөн үржихүй

Abstract

Умайн хүзүүний өмөнгийн үе шатны ангилал эдийн түвшинд сайжирч байгаа нь эмчилгээний арга барилд өөрчлөлт гарч эрхтэн хадгалах мэс засал хөгжих боломж бүрдүүлдэг. Үүний үр дүнд Умайн хүзүүний өмөнгийн эрт үед оношлогдсон хүүхэд төрүүлэх хүсэлтэй залуу эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн чадварыг хадгалах мэс засал хийж байна. Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах мэс заслын аргад умайн хүзүүг шаантаг хэлбэрээр тайрах, умайн хүзүүг цахилгаан гогцоогоор өөлөх аргууд багтана. 2000 оноос манай оронд умайн хүзүүний эмгэгийг цахилгаан гогцоогоор өөлөх болон хутгаар шаантаг хэлбэрээр тайрах эмчилгээний аргуудыг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд амжилттай хэрэглэж байна. Агшингийн судалгааны загвараар 2013 оны 1 дүгээр сараас 2018 оны хооронд Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг (ЭМЗТ) болон Эрдэм Шинжилгээний Сургалт Мэдээллийн Төвийг (ЭШСМТ) түшиглэн хийж гүйцэтгэлээ. Судалгаанд 2013 оны 1 сараас 2015 оны 5 сарын хооронд умайн хүзүүний эрт үеийн өмөнгийн улмаас эрхтэн хадгалах мэс засал хийлгэсэн нөхөн үржихүйн насны буюу 19-45 насны эмэгтэйчүүдэд харьцуулан дүн шинжилгээ хийж судаллаа. Үр дүнг SPSS 25.0 программаар боловсруулав. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 45% нь төрөлт төрөх замаар төрж, 55% нь кесар мэс заслаар төрөлт шийдэгдсэн байна. Дүгнэлт: Эрхтэн хадгалах мэс засал эмчилгээ нь сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт болон төрөх үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй байна (p>0.05).

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: М.Еркебулан

Published

2021-06-10