Тархины саажилттай хүүхдийн хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнгийн үнэлгээнд дүн шинжилгээ хийсэн байдал
Keywords:
WeeFIM, GMFM-88, GMFCS, Хөдөлгөөний чадварAbstract
Тархины саажилт нь олон эмгэгүүдийн хам шинж бөгөөд хүүхдийн хөдөлгөөний үйл ажиллагаа, тэнцвэр болон төрх байдалд нөлөөлдөг мэдрэлийн тогтолцооны эмгэг юм1. Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч дунджаар 1000 төрөлтөнд 1.5-3.8 тохиолддог5,6,7. Монгол улсын статистик үзүүлэлтэнд (2017) тархины саажилт 1000 амьд төрөлтөнд 3 тохиолддог. Манай улсад бобат эмчилгээний үр дүнг тархины саажилттай хүүхдэд судалсан судалгаа хийгдээгүй тул энэхүү судалгааны ажлыг хийсэн. Тархины саажилттай хүүхдийн хөдөлгөөн засал эмчилгээний дараах үр дүнг үнэлэхийн тулд эргэмж байдлаар (retrospective study) судлах загварыг ашиглан тоон судалгааны арга ашигласан. Бид судалгааг Улаанбаатар хотын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төвийг түшиглэн явуулсан. Судалгаанд хүүхдийн төвөөр хэвтэн эмчлүүлж байсан 2-17 насны эрэгтэй 60, эмэгтэй 34 нийт 94 тархины саажилттай хүүхдүүдийг зорилтод түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүд 14 хоног хөдөлгөөн засал эмчилгээнд явсан бөгөөд 7 хоногийн 5 өдөр 1 цагийн хугацаатай хөдөлгөөн засал эмчилгээ хийсэн. Тархины саажилттай хүүхдэд Бобат эмчилгээг ашиглан хөдөлгөөн заслын эмчилгээ хийхэд (GMFM-88 р<0,0001, WeeFIM р<0,0001) статистик ач холбогдол бүхий сайжрал ажиглагдсан. Мөн тархины саажилттай хүүхдүүдийг хөдөлгөөний хөгжилөөр нь GMFCS-ээр 4 бүлэг болгон хуваасан. III, IV бүлгийн (III бүлгийн хүүхдүүд өөрөө юм түшээд өндийх, хэд алхах, богино зайнд ганцаараа юм түшээд алхах чадвартай, IV бүлгийн хүүхдүүд ганцаараа суухдаа толгой сайн даана зарим үед их биед түшлэг хэрэгтэй, зогсох суухдаа тохирох дэмжлэгтэй, элэгдэж мөлхөх хөдөлгөөний чадвартай) хүүхдүүд бусад бүлгийн хүүхдүүдээс илүү сайжирсан байна. IV бүлгийн хүүхдүүд хөдөлгөөн засал эмчилгээ хийлгэсний дараа GMFM-88 үнэлгээний мөлхөх ба өвдөглөх, зогсох бүлгүүдэд бусад түвшингөөс илүү сайжирсан байсан. Хөдөлгөөн засал эмчилгээ хийснээр тархины саажилттай хүүхдийн хөдөлгөөний болон өдөр тутмын үйл ажиллагааны чадваруудыг сэргээхэд үр дүнтэй байна. Тархины саажилттай дунд (GMFCS level-4) зэргийн хүүхдүүдэд хөдөлгөөн засал эмчилгээг бобатын аргаар хийх нь өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлгөөний чадваруудыг сайжруулах ач холбогдолтой байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Д.Батлхам
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
