Нүүрстөрөгч агуулсан наноматериал ашиглаж Альфафетопротейн тодорхойлох электроиммунологийн оношлуур боловсруулах нь

Authors

  • Г.Хишигжаргал Анагаах ухааны сургууль, Зүүн Өмнөдийн Их Сургууль, БНХАУ , Анагаах ухааны сургууль, Зүүн Өмнөдийн Их Сургууль, БНХАУ Author
  • Панг Дэн Анагаах ухааны сургууль, Зүүн Өмнөдийн Их Сургууль, БНХАУ Author
  • Чен КайЯанг Анагаах ухааны сургууль, Зүүн Өмнөдийн Их Сургууль, БНХАУ Author
  • Нинг ЖэнЧианг Анагаах ухааны сургууль, Зүүн Өмнөдийн Их Сургууль, БНХАУ Author
  • Жанг ЮуанЖан2 and Шэн ЯанФэй Анагаах ухааны сургууль, Зүүн Өмнөдийн Их Сургууль, БНХАУ Author

Keywords:

Электроиммуно сенсор, электрополимержүүлэх процесс, альфафетопротейн

Abstract

Нүүрстөрөгч агуулсан нано материал, тэр дундаа олон ханат нүүрстөрөгч агуулсан цилиндр хэлбэртэй нано материал (ОХНЦХН)1 нь электрон дамжуулах, гэрлийн, дулааны, механик өндөр идэвхтэй бөгөөд судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна2. Гэвч химийн хувиралд муу ордог тул электрон дамжуулагч гадаргуу болгон нэг алхамт урвалаар полимержүүлж иммуносенсор бэлтгэх боломжгүй байсан. Энэ удаад бид электрон пробоор винилферроцин (ВФ)3 болон биомаркер холбогч материалаар н-гидроксисуксинал акрилатыг (НГА) сонгож, бүтэц дэх ижил винил бүлгийг ашиглаж чөлөөт радикалаар полимержүүлж боловсрууллаа. Цаашлаад электрон дамжуулагч гадаргуу дээр электрон проб болон эсрэг бие холбогч материалыг полимержүүлж, эсрэг бие (ЭБ) холбосныг (ОХНЦХН/ВФ-НГА /ЭБ1) электроиммуно сенсор гэх ба эсрэг бие холбосны дараа болон anti-AFP той холбогдсоны дараах хүчдэлийн зөрүүнд үндэслэж тооны тодорхойлолтыг хийсэн. Тус биосенсор нь 10 ng·mL-1 to 50 µg·mL-1 шугаман муруйд АФП-ийг тодорхойлох чадвартай ба хамгийн бага тодорхойлох цэг (LOD) нь 1.14 ng·mL-1 байлаа.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2021-06-10