Нүүр амны гажгийн тархалт

Authors

  • Б.Золзаяа АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль Author
  • Ж.Цолмон Монтаймлайн төсөл Author
  • Г.Ганжаргал АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль Author
  • Н.Цэнгэлсайхан АШУҮИС-ийн Эрдмийн сургууль Author

Keywords:

Энглийн ангилал, шүд хооронд зай, диастем

Abstract

Улаанбаатар хотод хийгдсэн судалгаануудын дүнгээс харахад 1983 онд нүүр амны гажгийн тархалт 64.6%, 2004 онд 87%, 2006 онд 79.5%, 2011 онд 85.9% байгаа нь нүүр амны гажгийн тархалт нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Улаанбаатар хотын хүн амын дундах нүүр амны гажгийн тархалтыг судлах зорилгыг дэвшүүлэв. Амны хөндийн үзлэгээр нүүр амны гажгийг Энглийн ангилал дагуу тэмдэглэн, шүдний байрлалын гажгийг үүдэн бүлгийн шүднүүдийн хоорондын харьцааг шугамаар хэмжин тодорхойллоо. Статистик боловсруулалтыг SPSS 21 программ дээр гүйцэтгэн хийлээ. Судалгаанд оролцогчдын 13-18 насны бүлэгт нүүр амны гажиг 91,8%, 19-29 насанд 94,1% хамгийн өндөр байлаа. Судалгаанд оролцогчдын 52.8% нь Энглийн С1 ангилалын гажиг, 42.1% Энглийн С2 ангилалын гажиг, 5.1% нь Энглийн С3 ангиллын гажигтай байсан бол шүдний байрлалын гажиг 85.1% хувьтай байлаа. Нүүр амны гажгийн тархалтыг тогтоосноор гажгийг эрт үед нь илрүүлэх, оношилгоог нарийвчлан хийх, эмчилгээний төлөвлөгөөг сайжруулах улмаар гажиг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг танин мэдэж нүүр амны гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх нь манай орны нүүр ам судлалын салбар дахь нэн чухал тулгамдсан асуудлуудын нэг болж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Г.Ганжаргал, Н.Цэнгэлсайхан

Published

2021-06-10