Монгол улсад дотоодод бүртгэгдсэн Коронавируст халдварын эхний 150 тохиолдол, ойрын хавьтлын судалгаа

Authors

  • М.Цогт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Author
  • М.Ундрам АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль Author
  • А.Амбасэлмаа Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Author
  • А.Билэгт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Author
  • Б.Ганцоож Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Author
  • Л.Оюунтүлхүүр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Author
  • Д.Наранзул Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Author
  • Ч.Түвшинтөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Author
  • Ж.Байгалмаа Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Author
  • Linh-Vi Li ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс Author
  • Д.Даваалхам АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Author

Keywords:

КОВИД-19, гэр бүлийн болон гэр бүлийн бус халдвар, хоёрдогч дайралтын түвшин, Эхний тохиолдлуудын судалгаа

Abstract

КОВИД-19 халдварын Монгол улс дахь дотоодын халдварын эхний тохиолдлуудын тархварзүйн онцлог, ойрын хавьтлуудыг судлаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай нотолгоог бүрдүүлэх нь цар тахалтай үр дүнтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой. КОВИД-19 дотоодын халдварын эхний 150 тохиолдол, ойрын хавьтлын тархварзүйн онцлогийг тодорхойлох зорилготой. Судалгааг КОВИД-19 халдварын эхний тохиолдлууд болон ойрын хавьтлыг судлах ДЭМБ-ын арга, аргачлалыг өөрийн улсын нөхцөлд тохируулж 2020 оны 11 дүгээр сарын 10-29-ний хооронд бүртгэгдсэн дотоодын халдварын лабораториор батлагдсан 150 тохиолдлыг хамруулан гүйцэтгэв. Нийт 2356 ойрын хавьтал 97 (39.2% шинж тэмдэгтэй, 60.8% шинж тэмдэггүй) батлагдсан тохиолдолд тодорхойлогдсон. Хоёрдогч дайралтын түвшин гэр бүлийн орчинд гэр бүлийн бус орчинтой харьцуулахад өндөр байсан. Шинж тэмдэгтэй тохиолдлын ойрын хавьтлын гэр бүлийн 25%, гэр бүлийн бус хавьтлуудын 3.9%-д нь КОВИД-19 эерэг тодорхойлогдсон. Судалгаанд хамрагдсан батлагдсан тохиолдлууд 2020 оны 11 сарын 06-ны өдрөөс 20-ны хооронд халдварт өрсөн байх магадлалтай байна. КОВИД-19 халдварын батлагдсан 10 тохиолдол тутмын 4 нь шинж тэмдэггүй 6 нь шинж тэмдэгтэй ба толгой өвдөх, хамар битүүрэх, ханиах шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Дотоодод бүртгэгдсэн КОВИД-19 халдварын эхний тохиолдлуудын 63.3%-д хавьтал тодорхойлогсон ба 118 хоёрдогч тохиолдол бүртгэгдэж гэр бүлийн орчинд КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болох нь халдвар авах эрсдэлийг 6.46 (4.59 – 9.09, p < 0.0001) нэмэгдүүлж байна. Халдвар авсан тохиолдолд хоёрдогч тохиолдолд шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа дунджаар 4.7 (±3.4) хоног, голч хоногоор 4 (0-14) байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Д.Даваалхам

Published

2021-06-10