Ковид-19 цар тахлын үеийн цахим сургалтын талаарх оюутны өөрийн үнэлгээ ба сэтгэл ханамж

Authors

  • С.Хандмаа Багшийн хөгжил, цахим сургалтын газар, АШУҮИС Author
  • Х.Сэр-Од Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АШУҮИС Author
  • Б.Балжинням Багшийн хөгжил, цахим сургалтын газар, АШУҮИС Author
  • С.Гал-Эрдэнэ Багшийн хөгжил, цахим сургалтын газар, АШУҮИС Author
  • Б.Жавхлан Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар, АШУҮИС Author
  • Д.Нямдорж4 Г.Батбаатар АШУҮИС Author

Keywords:

Хичээлийн хуваарь, хичээлийн агуулга, хичээлийн материал

Abstract

KОВИД-19 цар тархалтын улмаас сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулах зайлшгүй шаардлага гарч их дээд сургуулиудын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн энэ үед сургалтын чанарыг оюутны өөрийн үнэлгээ, сэтгэл ханамжийг судлах нь сургалтын чанарыг сайжруулахад чухал юм. Цахим сургалтын талаарх оюутны өөрийн үнэлгээ, сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлоход зорилгын хүрээнд тоон судалгааны асуумжийн аргыг ашиглаж, нийт АШҮУИС-ийн 3153 оюутныг хамруулав. АШУҮИС-ийн арван оюутан тутмын ес нь цахим хичээл хуваарь, цаг баримтлах байдал, хөтөлбөрийн дагуу хичээл орж буй байдал, хичээлийн агуулгыг тодорхой, ойлгомжтой гэж үнэлж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь курсээр ялгаатай байна. АШУҮИС-ийн арван оюутан тутмын долоо нь цахим хичээлд багш үзүүлэн, таниулах материал сайн ашигладаг, хичээлээр онолын мэдлэгээ бататгадаг, багштай эргэх холбоотой харилцаж чаддаг байна. Оюутнуудын цахим сургалтын ерөнхий сэтгэл ханамжийн түвшин өндөр ба сэтгэл ханамжийн түвшин болон курс урвуу хамааралтай байна, салбар, бүрэлдэхүүн сургуулиар авч үзэхэд ялгаагүй байв.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: С.Хандмаа, Х.Сэр-Од, С.Гал-Эрдэнэ

Published

2021-06-10