Зүрхний цочмог шигдээс бүхий өвчтөнүүдэд олон судасны эмгэгийн үед дан шигдээс хамааралт судсанд эсвэл олон судсанд титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн үр дүн
Keywords:
Зүрхний цочмог шигдээс, олон судасны эмгэг, титэм судсан дотуурх эмчилгээ, ойрын хугацаан дахь нас баралтAbstract
Зүрхний шигдээс бүхий өвчтөнүүдэд олон судасны эмгэгийн үед дан шигдээс хамааралт судас эсвэл олон судсанд хийсэн титэм судсан дотуурх эмчилгээний үр дүнг судлахыг зорилоо. Бид уг судалгааг ретроспектив когорт судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. ШУГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгаар 2019 онд үйлчлүүлсэн зүрхний цочмог шигдээс оноштой, олон судасны эмгэг оношлогдсон 255 өвчтөнийг дан шигдээс хамааралт судас эсвэл олон судсанд титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн гэсэн 2 бүлэгт хуваан 15 сарын хугацаанд дагаж судалсан. Судалгааны статистик боловсруулалтыг STATA 12 ашиглан хийж гүйцэтгэсэн ба p<0.05 байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцсон. Судалгаанд оролцогчдийн 79.6% (n=203) нь эрэгтэй, 20.4% (n=52) нь эмэгтэй, дундаж нас 63.4±11.0 байлаа. Олон судсанд ТСДЭ хийсэн өвчтөнүүдтэй харьцуулахад дан шигдээс хамааралт судсанд ТСДЭ хийсэн өвчтөнүүдэд 30 хоногийн доторх (2.13% vs 10.5%, p=0.01) болон нийт даган хянах хугацаанд гарсан нас баралт (6.38% vs 21.1%, p=0.002) тус тус өндөр байлаа. Зүрхний цочмог шигдээстэй, олон судасны эмгэг бүхий хүмүүст эмнэлэгт хэвтэж буй хугацаанд нь шигдээс хамааралт судас болон бусад судсанд ТСДЭ хийх нь нас баралтыг бууруулах хүчин зүйл (HR=0.28, 95% CI 0.11 – 0.67, p=0.004) болж байв. Зүрхний цочмог шигдээстэй, олон судасны эмгэг бүхий хүмүүст эмнэлэгт хэвтэж буй хугацаанд нь шигдээс хамааралт судас болон бусад судсанд ТСДЭ хийсэн тохиолдолд амьдрах чадвар өндөр, нас баралт бага байна.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
