Дэгжин шиваантиг (Pyrethrum pulchrum ledeb) ургамлын химийн бүтэц бүрэлдэхүүн, In vitro орчинд хавдрын эсийн эсрэг идэвхийг судалсан дүн

Authors

  • Э.Уугангэрэл АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль , МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Author
  • Н.Сувд АШУҮИС-ийн Эм Зүйн Сургууль Author
  • К.Фаец Макс Планкийн нэрэмжит Химийн Экологийн Хүрээлэн Author
  • Х.М.Даазе Лейбницийн нэрэмжит Байгалийн Бүтээгдэхүүний Судалгаа ба Халдварын Биологийн Хүрээлэн Author
  • В.Боланд Макс Планкийн нэрэмжит Химийн Экологийн Хүрээлэн Author
  • Г.Чойжамц Оточ Манрамба Их сургууль Author
  • Д.Эрдэнэчимэг МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Author
  • Д.Энхмаа АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль Author

Keywords:

Сесквитерпент лактон, флавоноид, фенолт нэгдэл, спектроскопийн арга, цусны хорт хавдар, антиоксидант

Abstract

Дэгжин шиваантиг ургамлын био-идэвхэд суурилсан химийн бүтэц бүрэлдэхүүний судалгаагаар метанол ханднаас 26 төрлийн бодисыг химийн цэвэр төлөв байдлаар ялган авч, бүтэц байгуулалтыг ӨИШХМС, өндөр нарийвчлалт-МС болон 1H, 13С, COSY, HSQC, HMBC, NOESY, CD спектроскопийн аргууд ашиглан таньж тодорхойлов. Судалгааны дүнд сесквитерпений анги бүлгийн 5 (1-5), флавоноидын 14 (6-19), кафеоилхининий хүчлийн уламжлалд хамаарах 4 бодис (20-23) болон тетракумароил спермин (24), тиофен спирт (25), триптофаны (26) бүтцийг тогтоосноос сесквитерпент лактоны бүлгийн хоёр байгалийн шинэ нэгдлийг (1, 2) нээн илрүүлсэн. Бодисуудын хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах ба эс хордуулах идэвхийг судалсны дүнд арглабин (3) болон хризоспленетиныг (19) хорт хавдрын эсрэг хүчтэй үйлчлэлтэйг баталсан бөгөөд 1, 3, 18, 19 нэгдлүүд цусны хорт хавдрын эсийн (THP-1, K-562) эсрэг хүчтэй үйлчлэлтэй болохыг анх удаа судлан тогтоов. Мөн 20, 21 нэгдлүүд хүчтэй антиоксидант идэвхтэй байв.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Э.Уугангэрэл, Г.Чойжамц

Published

2021-06-10