Багш нарын цахим сургалтын талаарх сэтгэл ханамж

Authors

  • Б.Балжинням АШУҮИС-ийн Багший хөгжил, цахим сургалтын газар Author
  • С.Гал-Эрдэнэ АШУҮИС-ийн Багший хөгжил, цахим сургалтын газар Author
  • М.Үзмээ АШУҮИС-ийн Багший хөгжил, цахим сургалтын газар Author
  • Г.Нарансүх АШУҮИС-ийн Багший хөгжил, цахим сургалтын газар Author
  • С.Хандмаа АШУҮИС-ийн Багший хөгжил, цахим сургалтын газар Author

Keywords:

Цахим сургалт, багш, сэтгэл ханамж, онлайн сургалт

Abstract

КOВИД-19 халдварын улмаас сургалтыг цахимаар явуулж буй энэ үед багш нар хичээлээ хэрхэн зохион байгуулж буй болон тэдний цахим сургалтын талаарх сэтгэл ханамжийг тодорхойлох шаардлагатай. Судалгаанд 342 багш хамруулан мэдээллийг асуумжийн аргаар цуглуулж, одоогийн нөхцөл, цаашдын боломж болон сэтгэл ханамж зэргийг тодорхойлж, үр дүнг тооцсон. Багш нарын ихэвчлэн онлайнаар нүүр нүүрээ харах болон вебд суурилсан аргуудыг хослуулан хичээлийг зохион байгуулсан байна. Багш нараас цаг хугацаа их шаарддаг, оюутнуудын оролцоо думтаг, гардан үйлдлийн ур чадвар эзэмшүүлэхэд дутагдалтай, харин орон зайнаас үл хамааран давуу тал болж байна гэж үзсэн. Цаашид танхим болон онлайн сургалтыг хослуулж, лекц, бие даалтыг ихэвчлэн цахим хэлбэрээр зохион байгуулах нь тохиромжтой, ингэхийн тулд багш нарт технологийн дэмжлэг хэрэгтэй байна. Багш нарын өөрсдийн цахим сургалтын талаарх мэдлэг, орчин нөхцөл, цахим сургалтыг танхимын сургалттай харьцуулсан байдал, багш нарын суралцагчидтай тогтоосон эргэх холбоо, үнэлгээний бодитой байдал, сургалтын систем зэрэгт сэтгэл ханамжийн түвшин дундаж болон түүнээс дээш байсан. Сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахад дутагдалтай талууд байгаа боловч, цахим сургалтад багш нар сэтгэл ханамжтай, цаашид хосолсон сургалт хэрэглээ нэмэгдэхээр байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: С.Гал-Эрдэнэ, М.Үзмээ, С.Хандмаа

Published

2021-06-10