Associations of age, lifestyle and socioeconomic factors with mild cognitive impairment

Authors

  • Г.Урангоо АШУҮИС, Эрдмийн сургууль Author
  • Б.Пунцагдулам АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Author
  • Ж.Цолмон Author
  • Д.Бямбасүрэн АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Author
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Author

Keywords:

cognitive impairment, age, education

Abstract

Үндэслэл: Танин мэдэхүйн бууралт (ТМБ) үүсэхэд насжилт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг боловч нийгэм эдийн засгийн болон амьдралын хэв маягийн олон хүчин зүйлсээс хамаарч ТМБ-ын эрсдэл ялгаатай байдаг. Зорилго: 40-80 насны хүмүүсийн ТМБ-ын эрсдлийг судлах. Материал, арга зүй: Энэхүү судалгаа нь АШУҮИС-ийн Эмнэлзүйн Кохорт судалгаа “Mon-timeline”-д хамрагдсан 40-с дээш насны 263 хүмүүсийн дунд хийгдсэн. Танин мэдэхүйн бууралтыг илрүүлэхдээ Мэдрэл-сэтгэцийн байдлыг үнэлэх хураангуй сорил (МСБҮХС)ыг ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 53.8±7.7 ба 38.8% нь эрэгтэйчүүд байв. Шугаман регрессийн шинжилгээгээр МСБҮХС-ын оноо нь тухайн хүний нас [OR (95%CI)=0.12 (-0.18; -0.05)] ба боловсролын түвшин [OR (95%CI)=0.88 (0.48; 1.12)]-ээс статистик үнэн магадлал бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Танин мэдэхүйн бууралт үүсэхийг таамаглах гол хүчин зүйлст нас ба боловсролын түвшин орж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Г.Урангоо, Б.Пунцагдулам, Б.Оюунтөгс

Published

2021-03-21

Issue

Section

Original Articles