Results of a study on the Anatomy-2 e-learning the COVID-19 pandemic period

Authors

  • Э.Түмэнжин АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Author
  • М.Лхагважаргал АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Author
  • Г.Доржжагдаг АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Author
  • А.Долгорсүрэн АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Author
  • Д.Шинэ-Од АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Author
  • Д.Уранчимэг АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Author
  • С.Түндэврэнцэн АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Author

Keywords:

video lesson, evaluation, self learming skill

Abstract

COVID-19 цар тахлын үеийн анатомийн цахим сургалтын талаар үнэлэх, цааш үргэлжлүүлэхэд анхаарах шаардлагатай зарим асуудлыг тодруулах үүднээс энэхүү судалгааг суурь боловсролын 1-р дамжааны оюутнуудаас 3 бүлэг нийт 15 асуулт бэлтгэн авч, асуумж судалгаа, агшингийн загвараар хийж гүйцэтгэлээ. Асуумжийн 1-р бүлгээр цахим дадлага хичээл бэлдэж боловсруулсан болон дадлага хичээлийг удирдан явуулж буй багш нарын мэдлэг, ур чадвар, харьцаа хандлага, оюутнаа үнэлэх үнэлгээний талаар, 2-р бүлгээр цахим хичээлдээ хот, хөдөөгийн хаанаас оролцох байршил, интернетийн хурд, дата, техник хэрэгсэлтэй холбоотой хүндрэл бэрхшээл, оюутны цахим сургалтын үеийн сэтгэл зүй, бие даан суралцах чадвар зэргийг, 3-р бүлгээр сургалттай холбоотойгоор лекц, дадлагын ойлгомжтой байдал, видео хичээлийн үр өгөөж, танхимын болон цахим сургалтын үеийн оюутныг үнэлэх арга барилын ялгаа зэрэг асуудлыг торууллаа. Үр дүнгээс харахад цахим сургалтын үед ашиглаж байгаа видео хичээлийн өгөгдөл, агуулга, багшийн заах арга оюутанд ойлгомжтой, оюутны бие даасан бүтээлч идэвхийг нэмэгдүүлэх сайн талтай байгаа боловч видео хичээлийн нээлттэй байх хугацааг уртасгах, оюутнуудад өөрсдийн интернет болон техник хэрэгсэлтэй холбоотой асуудлаа шийдэх шаардлага тулгарч байна. Цахим сургалтад оюутнуудын дийлэнх нь сэтгэл ханамжтай байгаа ч санхүүгийн болон суралцах ахуй орчны талаас зарим оюутанд хүндрэл учирч байна. Цахим сургалтын оюутны үнэлгээг танхимийн сургалттай харьцуулахад тоон үзүүлэлтийн хувьд амжилт, чанар сайжирсан байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Э.Түмэнжин, Г.Доржжагдаг, Д.Шинэ-Од

Published

2021-03-21

Issue

Section

Original Articles