Study of changes in the miocardial microstructure during dilatation and hypertrophic cardiomyopathy

Authors

  • Л.Мөнхзул АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Author
  • С.Түндэврэнцэн АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Author
  • Д.Шинэ-Од АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Author

Keywords:

cardiomyocyte, cell nucleus, connective tissue, histopathological change

Abstract

Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралтын дотор зүрхний кардиомиопатийн шалтгаант гэнэтийн үхэл, зүрхний дутагдал, тосгуурын фибрилляци тодорхой хувийг эзэлж байна. Бид энэхүү судалгааны ажилдаа тэлэгдлийн болон зузаарлын кардиомиопатийн үед зүрхний булчингийн эдэд гарах өөрчлөлтийг тодорхойлов. Эмгэг Судлалын Үндэсний Төвийн лабораторид зүрхний тэлэгдлийн болон зузаарлын кардиомиопатийн эмгэгтэй нь оношлогдсон тохиолдол, хяналтын бүлгээр зүрх судасны бус эмгэгээр нас барсан тохиолдлын зүрхний эдийг авч Гематоксилин-Эозин, Ван-Гизоны будгаар будаж гэрлийн микроскопт шинжлэв. Тэлэгдлийн болон зузаарлын кардиомиопатийн үед кардиомиоцит эсийн хэлбэр алдагдаж, бөөм нь томорсон, жижиг артериол судасны фиброз аль алинд ажиглагдав. Тэлэгдлийн кардиомиопатийн үед завсрын холбогч эдүүдийн фиброз өөрчлөлт нь миоцитуудыг хүрээлж тусгаарласан зузаарлын кардиомиопатийн үед голомт үүсгэсэн байдалтай байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Д.Шинэ-Од

Published

2021-03-21

Issue

Section

Original Articles