Some technologic studies on Achizunber preparation

Authors

  • Э.Эрдэнэчимэг АШУҮИС, Эм зүйн сургууль Author
  • Ж.Үржинлхам АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль Author
  • Б.Баясгалан АШУҮИС, Эм зүйн сургууль Author

Keywords:

extract, dry residue, alcohol content

Abstract

Амны салстын үрэвсэл нь хүн амын дунд түгээмэл тохиолддог өвчний нэг юм. Амны салстын үрэвсэл нь салст идээлэх, шархлах байдлаар илэрдэг, хөндүүр, өвдөлт ихтэй төдийгүй амны салстын гэмтэл, стресс, тохиромжгүй хоол хүнс, эм бэлдмэл, дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдал, амин дэмийн дутагдал, элдэв буруу зуршил зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.1 Амны салстын үрэвсэл, дахилтат афт үрэвслийн эмчилгээнд Зузаан навчит бадаан (Bergenia crassifolia (L) Fritsch), Азийн Төлөгч өвс (Achillea asiatica. Serg), Хонин арц (Juniperus sabina L)-ны найрлага бүхий “Ахизунбер” бэлдмэлийг хэрэглэсэн фармакологийн болоод эмнэлзүйн судалгааны үр дүн нь үрэвслийн эсрэг, өвчин намдаах, шархны нөхөн төлжилтийг сайжруулах, нянгийн эсрэг үйлчлэлтэй болохыг нотолсон байдаг. (Ж. Үржинлхам 2009).1 Эмнэлзүйн судалгаа хийгдсэн тухайн бэлдмэлийн технологийн болон чанарын судалгааг хийх нь эмчилгээний практикт нэвтэрүүлэх боломжийг бүрдүүлнэ.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Ж.Үржинлхам

Published

2021-03-21

Issue

Section

Original Articles