Serological evidence for tick-borne rickettsiosis

Authors

  • М.Саранзаяа АШУҮИС, БиоАнагаахын сургууль, Биологи-Гистологийн тэнхим Author
  • Г.Дашдаваа Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төв Author
  • Н.Наранбат Гялс анагаах ухааны төв Author
  • Ө.Баярсайхан МУИС, ШУС, БУС-ын Биологийн тэнхим Author
  • З.Амарбаясгалан АШУҮИС, БиоАнагаахын сургууль, Биологи-Гистологийн тэнхим Author
  • Б. Мөнхцэцэг АШУҮИС, БиоАнагаахын сургууль, Молекул биологи, Удам зүйн тэнхим Author
  • Б.Уянга Зоонозын өвчин судлалын үндэсний төв Author
  • Л.Роломжав АШУҮИС, БиоАнагаахын сургууль, Молекул биологи, Удам зүйн тэнхим Author
  • Н.Цогбадрах АШУҮИС, БиоАнагаахын сургууль, Молекул биологи, Удам зүйн тэнхим Author
  • М.Наранхажид АШУҮИС, БиоАнагаахын сургууль, Биологи-Гистологийн тэнхим Author

Keywords:

Rickettsia, IgM, IgG, risk factors

Abstract

Монгол орны хачигт халдварын эндемик бүс нутагт оршин суудаг, хачигт хазуулсан өгүүлэмжтэй нийт 1720 оролцогчдийг судалгаанд хамрууллаа. Шинжлүүлэгчдийн ийлдэснээс риккетсийн эсрэгбие илрүүлэн онош баталгаажуулав. Ийлдэс судлалын шинжилгээгээр 2018-2020 онуудад Rickettsia IgM 14.5% (202/1720), Rickettsia IgG 51.3% (461/1720) тус тус илэрсэн. Хачигт хазуулсан ба хазуулаагүй бүлэгт мэдээлэл авсан байдал, хачигт халдварын дамжих замын талаарх мэдлэг статистик холбогдол бүхий ялгаатай байна (p=0.005). Судалгаанд оролцогчдын хачигт хазуулсан бүлгийн 14.2 хувь нь хачигт риккетсийн халдвар агаараар дамждаг буюу буруу ойлголттой байгаа нь хачигт хазуулаагүй бүлгээс статистик ач холбогдол бүхий өндөр үзүүлэлттэй байгаа эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна (p = 0.012).

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: З.Амарбаясгалан, М.Наранхажид

Published

2021-03-13

Issue

Section

Original Articles