Монгол Улсын атопийн дерматитын өнөөгийн байдал: (2015-2025)
Keywords:
Atopic dermatitis, Mongolia, skin barrier, allergic sensitization, filaggrinAbstract
Үндэслэл: Атопийн дерматит (АД) нь удамшил, дархлаа зохицуулгын алдагдал болон орчны хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг архаг үрэвсэлт арьсны өвчин юм. Манай улсад АД-ын талаарх судалгаа сүүлийн арван жилд цөөнгүй хийгдсэн боловч эмнэлзүй, молекул болон эпидемиологийн түвшинд хангалттай нотолгоо дутмаг хэвээр байна. Зорилго: Сүүлийн 10 жилд Монгол Улсад хийгдсэн атопийн дерматиттай холбоотой судалгаануудыг нэгтгэн дүгнэх, эмгэг жам, эмнэлзүйн онцлог болон эмчилгээний чиглэлээр үнэлэхэд оршино. Арга, аргачлал: 2015– 2025 оны хооронд нийтлэгдсэн Монголын судалгаануудыг хамруулсан ретроспектив тойм судалгааг хийв. АД-ын эмнэлзүй, дархлаа, генетик, орчны хүчин зүйлс болон эмчилгээний асуудлыг судалсан өгүүллүүдийг сонгож авч, өгөгдлийг сэдэвчилсэн байдлаар ангилан нэгтгэлээ. Үр дүн: Судалгааны үр дүнгээс үзэхэд генетикийн судалгаагаар филаггрины генийн полиморфизм, шинээр GCDH генийн мутаци илэрч эдгээр нь АДын хүндийн зэрэг болон аллергенд мэдрэгшилттэй холбоотой болохыг харуулж байна. Дархлааны эмгэг жамд чиглэсэн судалгаанууд нь Th2 цитокинууд, ялангуяа IL-3 болон IL-4 нь загатнаа болон өвчний хүндийн зэрэгтэй холбоотойг тогтоожээ. Мөн АД-тай хүмүүст арьсны чийгшил буурах, өнгөн хөрсний чийг алдалт их байсан нь хүндийн зэрэгтэй хамааралтай байна. Өвчний хүндийн зэргийг үнэлэхдээ SCORAD, EASI, POEM ашигласан бөгөөд ихэнх судалгаанд хөнгөн болон дунд зэргийн АД давамгайлж эмнэлзүйд загатнаа, нойрны алдагдал зэрэг шинжүүд тодорхой илэрчээ. Мөн эмнэлзүйн хүндийн зэрэг нь лабораторийн үзүүлэлт, тухайлбал нийт IgE-тэй хамааралтай байсан. Амьсгалын замын болон хүнсний аллергенд өндөр мэдрэгшил илэрсэн нь Монгол хүн амд гадаад хэлбэрийн АД түгээмэл байж болохыг харуулж байна. Үүнээс гадна Д витамин дутагдал, цаг агаар, хүнд металлын нөлөөлөл зэрэг орчны хүчин зүйлс өвчний илрэл, хүндийн зэрэгт нөлөөлөх боломжтой байна. Эмчилгээнд Монгол орны онцлогт нийцсэн, байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох чацарганы тос, шаргалжуутын рашаан шүршлэгийг туршиж, эмнэлзүйн сайжрал үзүүлсэн нь нэмэлт эмчилгээний хувилбар байж болохыг харуулж байна. Дүгнэлт: Монгол Улс дахь атопийн дерматитын судалгаа хэд хэдэн чиглэлээр ахицтай хөгжсөн боловч, одоогийн нотолгооны түвшин сул буюу ихэнхдээ агшингийн загвараар түүврийн тоо бага, нэг төвт, эмнэлэгт суурилсан судалгаа байна. Иймд цаашид олон төвт, урт хугацааны, олон хүн хамруулсан, нэгдсэн судалгаа хийх шаардлагатай байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Б.Оюунцацрал
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
