Бага, дунд орлоготой орнуудад тохиолдох Коронавируст халдвар (COVID-19)-тай эмчлүүлэгсдийг бөөрний цочмог гэмтэцээс урьдчилан сэргийлэх, эмчлэх хялбаршуулсан зааварчилгаа

Authors

  • Кристинс Руд Питтсбургийн Их Сургууль, Амь тэнссэн үеийн анагаах ухаан судлалын тэнхим, Питтсбург, АНУ Author
  • ЕлифЧизмец Торонтогийн Их Сургууль, Амь тэнссэн үеийн анагаах ухаан судлалын салбар, Канад Author
  • Габриела Гали Питтсбургийн Их Сургууль, Анагаах Ухааны Сургууль, Питтсбург, АНУ Author
  • Ганболд Лүндэг АШУҮИС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим, Улаанбаатар, Монгол Author
  • Маркус Шульц Махидолын Их Сургууль, Халуун орны эмнэлзүйн анагаахын тэнхим, Тайланд , Махидол-Оксфордын Эмнэлзүйн судалгааны төв (MORU) Author
  • Алфред Папали Шарлотте “Atrium Health”, Амь тэнссэн үеийн анагаах ухаан судлалын тэнхим, АНУ Author

Abstract

Коронавирус(COVID-19)-ын халдварын улмаас бөөрний цочмог гэмтэц (БЦГ) учирсантохиолдолд өвчтөнүүдийг эмчлэх тухай боловсруулан гаргасан өвлөмжүүд нь ихэвчлэн өндөр орлоготой орнуудад нөөц хангамж сайтай, эрчимт эмчилгээний тасгаас гаргасан нотолгоон дээр үндэслэгдэж байна. Эдгээр зөвлөмжүүдийг бага, дунд орлоготой орнууд(БДОО)-ын нөөц хязгаарлагдмал нөхцөлд эмнэлзүйн практик үйл ажиллагаанд хэрэглэх боломж бололцоо хомс, ач холбогдол багатай байдаг. БДОО-уудад тохиолдох коронавирусын халдварын үеийн бөөрний цочмог гэмтэцээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх талаарх практик зөвлөмжүүдийн бид боловсруулан гаргасан болно. Коронавирусын халдвар авсан эмчлүүлэгсдийг бөөрний цочмог гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орчих цусны эзлэхүүнийг нэмэгдүүлэн заалтаар коллойд шингэнээс илүүтэй кристаллойд уусмалыг судсаар сэлбэх шингэн болгон сонгон авах, амьсгалын дутагдалтай өвчтөнүүдэд шингэн сэлбэх хэмжээг эрс бууруулах, өвчтөний шингэний тэнцвэрийг сөрөг үзүүлэлтэй байлгахыг зөвлөж байна. БДОО-уудад учрах COVID-19 халдвар авсан эмчлүүлэгсдийн дунд креатинины түвшин нэмэгдсэн бол БЦГ-тэй хэмээн үзэж тохирох эмчилгээг хугацаа алдахгүй эхлүүлэх заалттай. Дээрх өвчтөнийг эмчлэх явцдаа цаашид ялган оношилгоо хийх замаар тухайн тохиолдолд БЦГ байсан эсэхийг тодруулна. COVID-19 халдвартай бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд БЦГ-ийг оношлохын тулд бололцоотой нөхцөлд сийвэнгийн креатинин, шүлсний мочевины (ихэнх БДОО-д хийдэг нам технологийн шинжилгээ-ред.) хэмжээг тодорхойлох шинжилгээг ЭМАШТ-ийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн тусламж үзүүлдэг бүх шатны байгууллагын ажилтнууд БЦГ-ийн илрүүлэх, эмчлэх арга аргачлалд суралцаж зохих мэдлэгийг эзэмшсэн байх хэрэгтэй. БДОО-д тохиолдох COVID-19 халдвартай БЦГ-тэй үйлчлүүлэгчдэд сэлбэх шингэний хэмжээг нямбай тохируулан, шингэн сэлбэлтийн хэмжээг хэтрүүлэхгүйгээр зүгшрүүлэхийг зөвлөж байна. Коронавирус (COVID-19)-ын хүнд хэлбэрийн халдвартай, амьсгалын дутагдалтай тохиолдолд боломжтой тохиолдолд уушги хамгаалах дэгээр механик амьсгалуулалт хийх замаар цитокиноос үүдэлтэй бөөрний гэмтлээс сэргийлэхийг санал болгож байна. Амьсгалын цочмог дистресс хамшинж (АДХШ) илэрсэн, COVID-19 халдвартай үед БЦГ-ийг эмчлэх эхний сонголт нь диализ эмчилгээ байх бөгөөд шингэнийг нэвчүүлэн (ультрафилтрац) гаргаж сөрөг тэнцлийг үүсгэх бололцоог олгоно. Харин амьсгалын цочмог дистресс хамшинж илрээгүй COVID-19 халдвартай тохиолдолд БЦГ-ийг хэвлийн диализ хийх замаар эмчлэх боломжтой.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2021-06-10

Issue

Section

Original Articles