Peritumoral Brain Edema in Meningiomas: Correlation of Radiologic and Pathologic Features

Authors

  • Г.Эрдэнэбал АШУҮИС, Радиологийн тэнхим, Монгол-Япон Эмнэлэг Author
  • Д.Түвшинжаргал АШУҮИС, Радиологийн тэнхим, Монгол-Япон Эмнэлэг Author
  • Х.Дэлгэрдалай АШУҮИС, Радиологийн тэнхим, Монгол-Япон Эмнэлэг Author
  • Э.Мандуул Author
  • О.Энхээ Author
  • О.Билгүүн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Радиологийн тасаг Author
  • Д.Мөнхбаатар АШУҮИС, Радиологийн тэнхим, Монгол-Япон Эмнэлэг Author

Keywords:

Meningioma, MRI, Brain Edema, Pathologic Features

Abstract

Менингиом нь төв мэдрэлийн тогтолцооны тархины менингиотель эсээс үүсдэг глийн бус эсийн гаралтай, голлон тохиолддог анхдагч хоргүй хавдар юм. Менингиом нь бусад тархины анхагдагч хавдрууд, үсэрхийлсэн хавдруудын нэгэн адил хаван үүсгэдэг. Хавдрын зэргэлдээх тархины эдийн хаван бол нэмэлт эмнэлзүйн шинж өгөх, тархины дотоод даралтыг ихэсгэх, мэс засал хийлгэхэд хүндрэл үүсгэж, өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг. 2017-2020 оны хооронд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт тархины мэс засалд орж, Эмгэг Судлалын Үндэсний Төвд хистологийн шинжилгээгээр тархины менингиом оношилогдсон 42 тохиолдол дээр ретроспектив судалгааг хийсэн. Дүрслэлийн шинжүүд болох паренхимийн шахагдалт (p<0.0001, ХИДУ p=0.01), зах ирмэгийн байдал (p<0.0001, ХИДУ p=0.004), аалзавч давхрага арилах/ тархин дахь нэвчилт (p=0.02, ХИДУ p=0.02), тодосгогч бодисны дараах тодролын байдал (p=0.09, ХИДУ p=0.034) болон хистологи (p=0.008, ХИДУ p=0.26)-ыг хавантай харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа хамааралтай байсан.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Г.Эрдэнэбал, Х.Дэлгэрдалай, Э.Мандуул

Published

2021-04-06

Issue

Section

Original Articles