Саатсан агт араа шүд болон доод түүшийн мэдрэл хоорондын харьцааг тодорхойлсон нь
Keywords:
Дэлгэмэл рентген зураг, Rood болон Shehab нарын ангилал, Winter-ийн ангилал, Эрүүний мэдрэлAbstract
Агт араа шүд саатаж шүдлэх нь нүүр ам судлалын практикт өргөн тохиолддог, анхаарал татсан асуудал юм. Агт араа шүдний саатлыг судалсан судалгааны ажил нилээдгүй байдаг ба харин доод түүшийн мэдрэлтэй (ДТМ) хэрхэн харьцаж байгаа талаар манай оронд судалсан судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь биднийг энэхүү судалгааны ажлыг хийхэд түлхэц болсон. Бид судалгаагаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Сургуулийн (НАСС) Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн Рентген кабинетийг (ШЭНЭРК) түшиглэн 50 үйлчлүүлэгчдийн нийт 92 агт араа шүдний дэлгэмэл рентген зураг (ДРЗ) ба кон бием компьютер томографийн (КБКТ) зурган дээр болон үйлчлүүлэгчдээс авсан картын мэдээлэлд үндэслэн үр дүнгээ тооцсон. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-21.0 программ ашиглан хийж р утга 0.05-аас бага байх тохиолдолд ялгааг статистикийн үнэн магадлалтай гэж үзсэн. Агт араа шүдний саатлыг Winter-ийн ангилалаар ангилахад 38-р шүдний хувьд урагш хазайсан саатал 24 (53.3%) байсан бол 48-р шүдний хувьд босоо саатал 26 (55.3%) байсан. Саатсан агт араа шүдийг ДТМ-тэй давхацсан байрлал бүхий 49 шүдийг Rood болон Shehab-ийн ангилалаар ангилахад эрүүний суваг сууж дарж давхацсан 30 (60.4%), сувгийн хана нь тасалдаж давхацсан 10 (20.4%) нь хамгийн өндөр үзүүлэлтүүд байв.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
