Association of MBL2 gene rs1800450 polymorphism and MBL protein level with bronchial asthma patient

Authors

  • Л.Наранцэцэг АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Биохимийн тэнхим Author
  • Ч.Алтаншагай АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Биохимийн тэнхим , Геронтологийн үндэсний төв Author
  • Б.Гантулга Агапе эмнэлэг Author
  • Б.Энхбаяр Ач АУИС, Эффект” харшил, астмын эмнэлэг Author
  • С.Мөнхбаярлах АШУҮИС, АУС Author
  • Т.Буянхүү АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Биохимийн тэнхим Author

Keywords:

Mannose binding lectin protein, MBL2 gene, polymorphism, allele, genotype

Abstract

Гуурсан хоолойн багтраа өвчих үүсэхэд орчны болон генетикийн хүчин зүйлс нөлөөлдөг. Олон улсад хийгдэж буй судалгаануудаас харахад гуурсан хоолойн багтраа өвчин үүсэхэд 70 гаруй өвөрмөц ген нөлөөлдөг байна хэмээн судлагдаад байна. Тэдгээр генүүдийн нэг нь MBL2 ген юм. MBL2 генийн зарим полиморфизм нь халдвар, харшил зэрэг өвчний патогенезийн хөгжилд оролцдог болох нь тогтоогдсон байна. Тиймээс бид харьцангуй эрүүл болон гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs1800450 полиморфизмын аллель, генотипыг тодорхойлж МХЛ уургийн түвшинг харьцуулах зорилгыг дэвшүүлсэн. Бидний судалгаагаар MBL2 генийн rs1800450 полиморфизмын аллель A хамгийн их, судалгааны бүлгүүдэд мөн хамгийн өндөр давтамжтай илэрсэн бөгөөд аллель G давтамж бага илэрсэн. Харин МХЛ уургийн хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). Тохиолдолхяналтын бүлгийн GA болон AA генотип илэрсэн хүмүүсийн ийлдсийн МХЛ уургийн дундаж хэмжээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05).

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Ч.Алтаншагай, С.Мөнхбаярлах, Т.Буянхүү

Published

2021-04-06

Issue

Section

Original Articles