Assessment of overweight and obesity among children diagnosed with bone fractures
Keywords:
children, fracture, body mass index, overweight, obesityAbstract
Үндэслэл: Хүүхдийн илүүдэл жин, таргалалт нь дэлхий дахинд болон Монгол Улсад анхаарал татсан эрүүл мэндийн асуудал юм. Ясны хугаралтай хүүхдүүдийн биеийн жингийн байдлыг үнэлэх нь гэмтэл болон биеийн жингийн индексийн хамаарлыг цаашид судлах суурь судалгаа болно. Зорилго: Ясны хугарал оноштой 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын эзлэх хувийг тодорхойлж, хүйсээр харьцуулах. Арга аргачлал: Монгол-Японы эмнэлгийн амбулаторид 2026 оны 6–9 дүгээр сард хугарал оношоор үзүүлсэн 30 хүүхдийг хамруулсан. Биеийн жингийн байдлыг нас, хүйстэй харьцуулсан БЖИнасны үзүүлэлтээр ангилж, тоон үзүүлэлтийг дундаж±стандарт хазайлт, медиан, квартиль, хамгийн бага болон их утгаар, чанарын үзүүлэлтийг тоо, хувиар илэрхийлэв. Бүлгийн харьцуулалтад Mann–Whitney U болон Fisher-ийн нарийн тест хэрэглэж, p<0.05-ийг статистикийн ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд 20 (66.7%) эрэгтэй, 10 (33.3%) эмэгтэй хүүхэд хамрагдсан. Нийт 18 (60.0%) хүүхэд илүүдэл жин/таргалалтын бүлэгт багтав. БЖИ-ийн дундаж 20.58±3.44 кг/ м2, медиан 19.82 кг/м2 байв. Илүүдэл жин/таргалалтын бүлгийн БЖИ (22.00±3.55 кг/м2) хэвийн бүлгийнхээс (18.46±1.90 кг/м2) өндөр байв (p=0.0092). Хүйс ба биеийн жингийн ангиллын хооронд статистикийн ач холбогдолтой хамаарал илрээгүй (p=1.000). Дүгнэлт: Ясны хугарал оноштой 18 хүртэлх насны хүүхдүүдийн илүүдэл жин болон таргалалтын эзлэх хувь 60.0% байв. Илүүдэл жин болон таргалалттай бүлгийн хүүхдүүдийн БЖИ хэвийн жинтэй хүүхдүүдээс статистикийн хувьд өндөр байв. Хүйс болон биеийн жингийн илүүдлийн хооронд статистикийн ач холбогдолтой хамаарал илрээгүй. Ясны хугаралтай хүүхдүүдийн биеийн жингийн илүүдэл болон ясны хугарлын эрсдэлийн хамаарлыг тогтоохын тулд илүү олон оролцогчтой, хяналтын бүлэг болон ясны эрдсийн нягтралын үзүүлэлтийг хамруулсан цаашдын судалгаа шаардлагатай.In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: С.Амарбат, Л.Наранбат, Э.Саранчимэг
Downloads
Published
2026-10-30
Issue
Section
Original Articles
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
