Results of Serum Autoantibody Detection Using a Cell-Based Indirect Immunofluorescence Assay
Keywords:
HEp-2 cell, antinuclear antibody, standardized protocolAbstract
Үндэслэл: Тогтолцооны аутоиммун өвчний оношилгоонд өргөн ашигладаг бөөмийн эсрэг эсрэгбие (Anti-Nuclear Antibody, АNА)ийг HEp-2 (Human Epithelial type 2) эсэд суурилсан шууд бус дархан туяарах аргаар илрүүлэхийг олон улсад алтан стандарт хэмээн үздэг.1 Стандарт аргаар ийлдсийн ANA-г илрүүлэх туршилт судалгааны аргачлалыг хөгжүүлэх нь тогтолцооны аутоиммун өвчний оношилгоонд ач холбогдолтой юм.2 Зорилго: HEp-2 эсэд суурилсан дархан туяарах аргаар ийлдсийн ANA-г илрүүлэх Арга, аргачлал: Хөлдөөсөн HEp2 шугаман эсийг сэргээж өсгөвөрлөн урвалын хавтанд 500,000 эсийг сэлгүүлж 5%-ийн CO2-ийн агууламжтай 37ºC-ийн орчинд 24 цаг өсгөвөрлөж, бэхжүүлэв. HEp-2 эсийг тогтолцооны улаан яршил (ТУЯ) болон Шегрений хам шинж (ШХШ) онош бүхий үйлчлүүлэгчийн ийлдэс (1:80, 1:160), FITC (Fluorescein Isothiocyanate) флюресценци бүхий хоёрдогч эсрэгбие (1:500)-ээр үйлчилж дархан туяарах микроскопийн 20х, 40х өсгөлтөөр харж үнэлэв. Микроскопийн 40х өсгөлт болон ийлдсийн 1:160 шингэрүүлэлтийн HEp-2 эсийн бөөмийн бүтцийн туяаралтын үр дүнг ICAP (International Consensus on ANA Patterns) ангиллын үр дүнтэй харьцуулан үнэлэв. Үр дүн: HEp-2 эсийг ANA эерэг болон сөрөг ийлдсээр үйлчилж шууд бус дархан туяарах аргачлалаар шинжлэхэд сөрөг хяналтын ийлдсэнд туяаралт илрээгүй бол ТУЯ онош бүхий anti-dsDNA эерэг ийлдсээр үйлчлэхэд бөөм бүхэлдээ жигд туяарч харагдав. HEp-2 эсийг Шегрений хам шинж оноштой anti-SSA/B эерэг ийлдсээр үйлчлэхэд бөөмөн дотор цэгчилсэн туяаралт харагдав. ТУЯ онош бүхий ANA, anti-dsDNA эерэг ийлдсээр үйлчилсэн HEp-2 эсийн бөөмийн будагдалт жигд тод, харин ШХШ онош бүхий ANA, SSA/B эерэг ийлдсээр үйлчилсэн HEp-2 эсийн бөөмийн будагдалт цэгчилсэн байдлаар стандарт үзүүлэлттэй ойролцоо тодорхойлогдов. Дүгнэлт: HEp-2 эсийн бөөмийн антиген нь ANA-ийн төрөл ба тогтолцооны аутоиммун өвчний оношоос хамаарч ялгаатай тодорхойлогдов.In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Н.Баяртогтох, Ч.Гансүх
Downloads
Published
2026-10-30
Issue
Section
Original Articles
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
