Oral Health Status of Children with Disabilities in Ulaanbaatar, Mongolia

Authors

  • Б.Баярмаа АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим Author
  • Б.Намуун АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим Author
  • Б.Мишээл АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим Author
  • Ш.Мөнх-Од АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим Author
  • Б.Оюунцэцэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим Author
  • Б.Номинцэцэг НЭМГ, Хүнсний аюулгүй байдал, хоол хүнс, амны хөндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Author
  • Б.Цэлмэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим Author

Keywords:

Children with disabilities, dental

Abstract

Үндэслэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг нь танин мэдэхүй, хэл яриа, хөдөлгөөн, зан үйл, мэдрэхүй болон өөрийгөө арчлах чадвар зэрэг хөгжлийн аль нэг эсвэл хэд хэдэн чиглэлд удаан хугацааны хоцрогдол, хязгаарлалтын улмаас өдөр тутмын амьдралд нь дэмжлэг шаардлагатай хүүхэд юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд нь эрүүл хүүхэдтэй харьцуулахад илүү арчилгаа шаардлагатай ба өдрийн дэглэмийн онцлог, хөдөлгөөний чадварын хязгаарлалт, эмийн тогтмол хэрэглээ, хооллолтын хэв маяг, амны эрүүл ахуйн арчилгааны дутмаг байдал нь шүд цоорох өвчин (ШЦӨ) буйл, тулгуур эдийн үрэвсэл, амны хөндийн халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийнөвчлөлийн байдал нь тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд түүнийг судлах, тоо баримтан дээр үндэслэн эмчилгээний хэрэгцээг тодорхойлох шаардлага өндөр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн өвчлөл, эмчилгээний хэрэгцээг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны нэг агшны загвараар АШУҮИС-ийн НАССийн ХНАСУС-ийн тэнхим, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй нийт 888 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023/3-06 тоот зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнг статистикийн STATA Statistic version 16.0 программ хангамжийг ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 888 хүүхдийн ШЦӨ-ний тархалт 85.5%, үүнээс сүүн зуултын үед 66.7%, эрчмийн үзүүлэлт 5.28±4.58 цл/ш, холимог зуултын үед 86.2%, 5.23±3.75 ЦЛА/ ш+цл/ш, байнгын зуултын үед 83.6%, 5.44±4.00 ЦЛА/ш тус тус тодорхойлогдлоо. Амны хөндийн эрүүл ахуйн байдлыг өнгөрийн үнэлгээгээр үнэлэхэд “Сайн” 9.8%, “Дунд” 43.9%, “Муу” 46.3% буюу ихэнх оношны бүлгүүдэд “Муу” үнэлгээ давамгайлж байв. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 83.3%-д хамгийн багадаа нэг шүд цоорсон ба цоорлын хүндрэлтэй шүд илэрч, эмчилгээний хэрэгцээ өндөр байв. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ШЦӨ-ний тархалт 85.5%, үүнээс сүүн зуултын үед 66.7%, эрчмийн үзүүлэлт 5.28±4.58 цл/ш, холимог зуултын үед 86.2%, 5.23±3.75 ЦЛА/ш+цл/ш, байнгын зуултын үед 83.6%, 5.44±4.00 ЦЛА/ш тус тус байв. 2. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн байдлыг өнгөрийн үнэлгээгээр үнэлэхэд “Сайн” 9.8%, “Дунд” 43.9%, “Муу” 46.3% байв. 3. ШЦӨ-ний эрчмийн бүтцэд эмчлэгдээгүй, цоорсон шүд давамгайлж, амны хөндийн эрүүл ахуйн байдалтай шууд хүчтэй хамааралтай байгааг харуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 83.3%-д нүүр амны тусламж үйлчилгээ, эмчилгээний хэрэгцээ шаардлагатай байгаагаас байнгын зуулттай, эрэгтэй, оюуны бэрхшээлтэй бүлгүүдэд хамгийн өндөр байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх болон тусгай эмчилгээ үйлчилгээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Б.Мишээл, Ш.Мөнх-Од, Б.Номинцэцэг, Б.Цэлмэг

Published

2026-04-16

Issue

Section

Нүүр ам судлалын салбар