Research on traditional bone-setting treatment for surgical neck fractures of the humerus

Authors

  • З.Болортулга АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Author
  • Jin Ai Hua АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим , БНХАУ,ӨМӨЗО,Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо Author
  • Ba Hu Shan БНХАУ,ӨМӨЗО,Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо Author
  • Tа Na БНХАУ,ӨМӨЗО,Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо Author
  • Wu Da Mu БНХАУ,ӨМӨЗО,Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо Author
  • Bao Tu Ya БНХАУ, ӨМӨЗО, АУИС Author
  • Н.Оюунцэцэг АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Author
  • Н.Занди АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Author
  • Si Qin БНХАУ,ӨМӨЗО,Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо Author
  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Author

Keywords:

Traditional Mongolian medicine, Bonesetting, Open surgery

Abstract

Үндэслэл: Монголын уламжлалт ясны бариа засал нь ясны хугарлыг эмчлэх мэс заслын бус эмчилгээний арга бөгөөд үр дүнг эмнэлзүйн нотолгоонд тулгуурлан судалсан судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болов. Зорилго: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн мөрний үйл ажиллагаанд уламжлалт ясны бариа засал эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 6 сараас 2025 оны 12 сар хүртэл хугацаанд ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгт эмчлүүлсэн бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралтай нийт 120 тохиолдолыг санамсаргүй бус аргаар ясны бариа засал эмчилгээний бүлэг (n=64), мэс засал эмчилгээний бүлэгт (n=56 ) хувааж, эмчилгээний дараах 1, 3, 6 сард мөр, бугалганы үйл ажиллагааг үнэлэх Constant–Murley, Оксфордын үнэлгээ (OSS), өвдөлтийн түвшин үнэлэх VAS үнэлгээний аргаар тус тус үнэлэв. Үр дүн: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралтай нийт 120 өвчтөн эмчилгээний хоёр бүлэгт суурь үзүүлэлтүүдийн хувьд статистик ялгаа илрээгүй (p>0.05). Уламжлалт ясны бариа заслын бүлэгт эмчилгээний 1 болон 3 сард өвдөлт мэс заслын эмчилгээний бүлгээс статистик ач холбогдолтой буурсан байна. (p<0.01) Эмчилгээний дараах 3 болон 6 сард өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа сайжирч (p<0.01), 6 сард мөрний үйл ажиллагаа мэс заслын бүлгээс илүү сэргэсэн байв. (p=0.049). Мэс заслын бүлэгт эмчилгээний эхний 1 сард үений хөдөлгөөн болон булчингийн хүч хурдан сэргэсэн боловч эмчилгээний дараах 6 сард хоёр бүлэгт ижил түвшинд сайжирсан байв. Дүгнэлт: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн мөрний хөдөлгөөний далайц болон булчингийн хүчний сэргэлтэд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй. Харин ясны бариа засал эмчилгээ нь өвдөлтийг богино хугацаанд намдааж, булчингийн хүчийг сайжруулах давуу талтай байв. Эмчилгээний дараах 3 болон 6 сарын хугацаанд гар, мөрний үений үйл ажиллагааны сэргэлт мэс заслын эмчилгээнээс илүү эерэг нөлөөтэйг тодруулав.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: З.Болортулга, Н.Занди

Published

2026-04-16

Issue

Section

Уламжлалт анагаах ухааны салбар