Association between financial strain and quality of life among families with children with disability

Authors

  • М.Сугармаа АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Author
  • Ч.Аззаяа АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Author
  • Г.Надмидцэрэн АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Author
  • М.Богеншутц АНУ, Виржиниа Коммонвелт Их сургууль, Нийгмийн ажлын сургууль Author
  • М.Эркебулан АШУҮИС, НЭМС, Эпидемиологи биостатистикийн тэнхим Author
  • О.Саранчулуун АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Author

Keywords:

Self-report, household income

Abstract

Үндэслэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд эмчилгээ, сэргээн засах үйлчилгээ, тусгай хэрэгслийн зардал нь өрхийн төсөвт ихээхэн дарамт учруулж, өдөр тутмын үндсэн хэрэгцээгээ хангахад хүндрэл үүсгэдэг гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээл нь гэр бүлийн санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлж буй талаар эдийн засаг болон нийгмийн үйлчилгээний тогтолцоо сайн хөгжсөн орнуудад судалгаа өргөн хийгдэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөж буй гэр бүл дэх санхүүгийн дарамт болон амьдралын чанар хоорондын хамаарлын талаарх нотолгоо нэмэгдэж байна. Зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн санхүүгийн дарамт болон гэр бүлийн амьдралын чанар хоорондын хамаарлыг тодорхойлов. Арга, аргачлал: 2024-2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудад түшиглэн Улаанбаатар, орон нутгаас нийт 735 асран хамгаалагчийг оролцуулан агшингийн судалгааг хийв. Мэдээлэл цуглуулахад өрхийн дундаж орлого, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зардалд зарцуулсан өрхийн орлогын хувь, санхүүгийн дарамт хэр зэрэг тулгардаг тухай өөрийн үнэлгээ, 5 үзүүлэлт бүхий гэр бүлийн амьдралын чанарыг үнэлэх Хоффманы (2006) стандарт асуумжийг тус тус ашиглав. Тойм болон шугаман регрессийн шинжилгээг хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын өрхийн дундаж орлого 2905277.16±2141515.84 төгрөг байв. Нэг жилийн хугацаанд өрхийн нийт орлогоос хувиар тооцоход уналт таталт, сэтгэц, тархины саажилттай, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй гэр бүл илүү зарцуулж байна. Санхүүгийн дарамтын давтамж нэмэгдэхэд гэр бүлийн амьдралын чанарын нийт оноо 0.22 нэгжээр (p<0.001), өрхийн орлогоос хүүхдийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан хувь нэгээр нэмэгдэхэд зөвхөн биет болон бодит сайн сайхан байдал 0.007 (p<0.001) оноогоор, гэр бүлийн амьдралын чанар 0.003 (p=0.037) тус тус буурч байна. Харин өрхийн орлого 100000 төгрөгөөр өсөхөд гэр бүлийн амьдралын чанарын оноо (B=0.00249; p<0.001) нэмэгдэж байна. Дүгнэлт: Өрхийн орлого, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зарцуулж буй орлогын хувь хэмжээ нь амьдралын чанарыг нэмэгдүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд тулгарч буй санхүүгийн дарамт нь гэр бүлийн амьдралын чанарыг буруулж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: М.Сугармаа, Г.Надмидцэрэн, М.Эркебулан, О.Саранчулуун

Published

2026-04-16

Issue

Section

Нийгмийн эрүүл мэндийн салбар