Psychosocial status and stigma among cancer survivors

Authors

  • Б.Ирмүүн АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Author
  • Т.Золжаргал Монгол Улсын Их Сургууль Author
  • Э.Мөнхболор Монгол Улсын Их Сургууль Author
  • М.Ягаанзул Монгол Улсын Их Сургууль Author
  • Д.Оюунсүрэн АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Author
  • З.Хишигсүрэн АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Author
  • М.Хишиг-Ундрах Монгол Улсын Боловсролын Их Сургууль Author
  • Л.Энхээ Хавдар Судлалын Үндэсний Төв Author
  • П.Дуламсүрэн Хавдар Судлалын Үндэсний Төв Author
  • Ж.Оюунсүрэн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Author
  • Ч.Саранцэнд АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Author
  • З.Билгүүнтөгс АШУҮИС, Ахисан түвшний сургууль Author
  • С.Байгалмаа Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв Author
  • Я.Баясаахүү АШУҮИС, Анагаах ухааны сургууль Author
  • А.Тэнүүнжаргал Монгол Улсын Их Сургууль Author

Keywords:

Discrimination, stigmatization, psychological adaptation, social attitudes, mixed method

Abstract

Үндэслэл: Хорт хавдар нь бие махбодын эмгэг төдийгүй хувь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаанд гүнзгий нөлөө үзүүлдэг цогц асуудал юм. Хавдрын талаарх олон нийтийн буруу ташаа ойлголт, үхэлтэй адилтгах хандлага болон «өөрөөс нь хамаардаг» хэмээн буруутгах үзэл нь даван туулагчдын дунд нийгмийн гутаан гадуурхалт (стигма)-ыг бий болгодог. Энэхүү гутаан гадуурхалт нь өвчтөний эмчилгээний идэвх, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг тул даван туулагчдын туршлагад тулгуурлан нийгмийн хандлагыг үнэлэх зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Хорт хавдрыг даван туулагчдын өдөр тутмын амьдралын туршлага, нийгмийн зүгээс ирэх гутаан гадуурхалтыг үнэлж, сэтгэл зүйн хүндрэл болон дэмжлэгийн хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Холимог судалгааны аргыг ашиглав. Тоон судалгаанд Cancer Stigma Scale (CASS) болон Attitudes Toward Cancer Questionnaire (ATCQ) асуумжуудыг орчуулан, агуулгын хүчин төгөлдөр байдлыг (CVI) шинжээчийн багаар үнэлүүлж, туршилт судалгаагаар (FVI) баталгаажуулсан. Чанарын судалгаанд даван туулагчидтай бүлгийн ярилцлага хийж, стресс даван туулах чадварыг сэтгэл зүйн сорилоор үнэлэв. Үр дүн: Тоон судалгаанд 33.82±13.7 насны 207 хүн (68% эмэгтэй) хамрагдлаа. Хавдрын талаарх гутаан гадуурхалд дунд түвшинд өртсөн бөгөөд ялангуяа «өвчний ноцтой байдал» болон «хувь хүний хариуцлага»-тай холбосон сөрөг хандлага давамгайлж байв. Чанарын судалгаагаар онош сонсох үеийн сэтгэл зүйн хариу үйлдэлд эмчийн харилцаа, гэр бүлийн дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй нь тогтоогдлоо. Хэт өрөвдөх эсвэл хөндийрөх нийгмийн хандлага нь сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлдэг бол энгийн харилцаа, бодит урам зориг нь хамгийн үр дүнтэй дэмжлэг болж байна. Дүгнэлт: Хорт хавдрыг даван туулагчдад үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн дэмжлэгийг сайжруулахын тулд эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцааны ур чадварыг дээшлүүлэх, олон нийтийн дунд хавдрын талаарх зөв ойлголтыг төлөвшүүлэх, даван туулагчдын дэмжлэгийн бүлгийн үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: З.Хишигсүрэн

Published

2026-04-16