Superficial Rectus Femoris Versus Hamstring Autograft for Anterior Cruciate Ligament Reconstruction: A Randomized Comparative Study of Early Functional Recovery

Authors

  • О.Амгаланхүү АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Гэмтэл Согог Судлалын Тэнхим , Монгол улс, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Спортын гэмтлийн төв Author
  • А.Шийрэвнямба АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Мэс заслын тэнхим Author
  • С.Батсүх Монгол улс, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Спортын гэмтлийн төв Author
  • Б.Эрдэнэболд Монгол улс, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Спортын гэмтлийн төв Author
  • С.Золжаргал Монгол улс, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Спортын гэмтлийн төв Author
  • Б.Түвшинбаяр Монгол улс, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Спортын гэмтлийн төв Author
  • М.Еркебулан Author
  • Л.Наранбат АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Гэмтэл Согог Судлалын Тэнхим Author
  • Т.Мөнхсайхан Монгол улс, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Спортын гэмтлийн төв Author

Keywords:

Superficial rectus femoris, SRF graft, early functional recovery

Abstract

Үндэслэл: Өвдөгний урд чагтан холбоос (ACL)-ын гэмтэл нь залуу, идэвхтэй насны хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог спортын гэмтлийн нэг бөгөөд ур чадварын алдагдал, урт хугацааны хөдөлгөөний хязгаарлалт, спортын карьерыг эрт дуусгах үндсэн шалтгаан болдог. ACL нөхөн сэргээхэд аутографт шөрмөсний оновчтой сонголт маргаантай хэвээр байгаа бөгөөд Superficial rectus femoris (SRF) ба Hamstring tendon (HT)-ийн үр дүнг харьцуулсан судалгааны тоо хязгаарлагдмал байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ACL нөхөн сэргээхэд SRF ба HT аутографтын эмнэлзүйн болон функциональ үр дүнг харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төвд хийгдсэн энэхүү санамсаргүй хуваарилалттай, параллель бүлгийн, клиник судалгаанд ACL-ийн бүрэн урагдалтай ≥18 насны 50 өвчтөн хамрагдсан (SRF=25, HT=25). Анхдагч үр дүнгийн шалгуур нь өвдөгний механик тогтворжилт байсан. Хоёрдогч үр дүнгийн шалгуурт өвдөгний үений функциональ гүйцэтгэл, мөн IKDC болон Lysholm оноонууд багтав. Клиник болон функциональ үнэлгээг мэс заслын өмнө болон мэс заслын дараах 1, 3, 6 сарын хяналтын үзлэгүүдэд хийж, бүлгүүдийн хооронд харьцуулсан. Үр дүн: SRF бүлэгт мэс заслын дараах эрт үеийн өвдөлт бага, үйл ажиллагааны сэргэлт хурдан явагдсан нь эрт хөдөлгөөн болон спортод эргэн орох бэлтгэлийг түргэсгэх боломжтойг харуулсан (p<0.01). 3D хөдөлгөөний анализын үнэлгээгээр SRF бүлэгт хөдөлгөөний симметр болон өвдөгний динамик тогтвортой байдал эрт үе шатанд илүү хурдан хэвийншсэн нь энэхүү клиник давуу талыг объектив байдлаар баталгаажуулсан. Харин зургаан сарын дараах тогтворжилт болон функциональ оноонуудын хувьд бүлгүүдийн хооронд статистикийн ялгаа илрээгүй. Дүгнэлт: 1. Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд өвдөгний үений гэмтлийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа нь хүн амын идэвхтэй хөдөлгөөн, спортын оролцоо нэмэгдсэнтэй уялдаж байна. Тархвар зүйн хувьд эдгээр гэмтэл нь голчлон залуу, хөдөлмөрийн насны бүлэгт тохиолдож, нийгэм-эдийн засгийн ачаалал үүсгэх өндөр эрсдэлтэй байна. Судалгаагаар спортын гэмтэл, гэнэтийн эргэлт хөдөлгөөн, буруу буулт болон бэлтгэл, булчингийн хяналтын дутмаг байдал нь гол эрсдэлт хүчин зүйлс болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь урьдчилан сэргийлэх стратеги, сургалт болон дасгалжуулалтын хөтөлбөрийг шинжлэх ухаанд суурилан хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. 2. Судалгааны үр дүнгээс харахад SRF графт ашигласан бүлэгт мэс заслын дараах эрт үеийн өвдөлт бага, функциональ сэргэлт хурдан, мөн үйл ажиллагааны үзүүлэлтүүд (хөдөлгөөний симметр, динамик тогтвортой байдал) илүү хурдан хэвийншиж байв. Мөн мэс заслын хугацаа, чангалуур тавьсан хугацаа, спортод эргэн орох хугацаа харьцангуй богино, графтын failure rate болон давтан мэс заслын давтамж бага байсан нь SRF графтын клиник болон биомеханик давуу талыг илтгэж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: О.Амгаланхүү, А.Шийрэвнямба, М.Еркебулан, Л.Наранбат

Published

2026-04-16