Төв, хангайн бүсийн зарим аймгийн Онцгой байдлын байгууллагын албан хаагчидын чих хамар хоолойн өвчлөлийн илрүүлэлт

Authors

  • Э.Маргад-Эрдэнэ Author
  • Д.Хонгор Author
  • С.Даваацэрэн Author
  • О.Ариунболд Author
  • Э.Жаргалхүү Author

Keywords:

өвчний олон улсын код, хүрээлэн буй орчин, өвчлөлийн зэрэг

Abstract

Үндэслэл: Монгол улсын газар зүйн байршил, хүн ам, цаг уурын онцлогоос шалтгаалан чих хамар хоолойн өвчлөл тодорхой хэмжээгээр буурахгүй байгаа ба өвчлөл нас баралтын гол шалтгаан болсон халдварт бус өвчнүүд олон улсын хэмжээнд жилээс жилд өсч, хотжил, хүн амын нягтрал, орчны болон агаарын бохирдол, амьдралын буруу хэвшил, ажлын онцгой нөхцөл байдал зэрэг нь хүний эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж халдварт бус өвчний эрсдэл улам нэмэгдэж байна. Манай орны хувьд жилийн 4 улиралд цаг агаарын ямарч нөхцөлд тасралтгүй ажил үүрэг гүйцэтгэж буй онцгой байдлын албан хаагчидын чих хамар хоолой өвчлөлийн талаар судалгааны ажил харьцангуй ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Төв, хангайн бүсийн зарим аймаг, сумдын ОББ-ын ажилтан албан хаагчидын чих хамар хоолой өвчлөлийг илрүүлэн тогтоох зорилго тавин ажиллаа. Арга, аргачлал: Байгууллагад суурилсан проспектив судалгааны арга ашиглан эмнэл зүйн үзлэг шинжилгээнд 2024 оны 9 сарын 25 наас 10 сарын 18 ны өдрүүдэд Төв болон хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ (6 сум), Төв (4 сум), Хөвсгөл (5 сум), Архангай (2 сум), Дархан (1 сум), Булган (3 сум) 7 аймаг, 21 сумын ОББ-ын албан хаагчдыг хамруулан чих хамар хоолойн өвчлөлийн оношийг Ю ^ кодоор гарган үзүүлэлтийг ЕХСЕ^ программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Үзлэгт хамрагдсан тус аймаг сумдын ОББ-ын ажилтан, албан хаагчидын (п=984) эмэгтэй 139 (14%), эрэгтэй 845 (86%), дундаж нас 31.7; дундаж ажилласан жил 10.3 байв. Өвчлөлийн давтамжийг илрэлийн хувиар Ю ^ кодоор ангилан харахад ^34.2: 211(21%), ^35.1: 96 (9.75%), ^31.0: 58 (5.89%), Н90: 15(1.5%), Н61.2: 14 (1.4%), Н72.0: 10(1.01%), Н65.4: 6(0.6%), ^34.89: 5(0.5%), К21.0: 5(0.5%), Н61.81: 3(0.3%), ^11.0: 2(0.2%) ба хавсарсан оноштой 119(12%), чих хамар хоолойн өвчлөлгүй эрүүл гэж оношлогдсон 426 (43.3%) тус тус эзэлж байв. Дүгнэлт: Төв, хангайн бүсийн зарим аймаг сумдын ОББ-ын ажилтан албан хаагчидын 43.3% эрүүл буюу чих хамар хоолойн өвчлөлгүй гэж оношлогдсон ба хамрын таславчийн муруй ^34.2), гүйлсэн булчирхайн томрол ^35.0), архаг ринит ^31.0), дуу дамжуулалтын ба мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт (Н90) түгээмэл илэрсэн байна. Үндэслэл: Монгол улсын газар зүйн байршил, хүн ам, цаг уурын

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Э.Жаргалхүү

Published

2025-01-01

Issue

Section

Төгсөлтийн дараах сургалтын салбар