Мөлхөө ганга өвсний эфирийн тосонд тимолын агууламж тодорхойлсон дүн

Authors

  • Э.Нямдулам МХЕГ, ХАБҮЛЛ Author
  • Б.Баясгалан АШУҮИС Author

Keywords:

Мөлхөө ганга өвс, Эфирийн тос, Тимол, Клевенджера, Рефрактометр

Abstract

Мөлхөө ганга өвсний хатааж жижиглэсэн түүхий эд, зэхмэл, ханд хандмал болон эфирийн тосны найрлагатай олон эмийн хэлбэрийг орчин үед анагаах ухаанд өргөн хэрэглэж байна . Тиймээс бид эх орны эмийн ургамлын үнэт түүхий эд болсон мөлхөө ганга өвсний эфирийн тосыг гарган авч түүнд агуулагдах тимолын хэмжээг тодорхойлон холбогдох баримтын дагуу чанарын шаардлагыг хангаж буй эсэхийг хянах зориолгоор энэхүү судалгааг хийв. Судалгаанд Монгол улсын үндэсний фармакопей дахь дэгдэмхий бодис нэрж тодорхойлох аргын дагуу мөлхөө гангын эфирийн тосыг гарган авч гарцыг хэмжин түүхий эд дэхь хувийг тооцов. Гарган авсан эфирийн тосонд тимолын агууламжийг тодорхойлохдоо Таримал эгэл ганганы эфирийн тос. Тимолын хэмжээг тодорхойлох MNS 5338:2003 стандартын аргачлалын дагуу тодорхойлж үр дүнг үнэлэв. Судалгааны үр дүнд мөлхөө ганганы газрын дээд хэсэгт эфирийн тос 0.52%, тимолын агууламж 66.0% гэж тодорхойлогдов. эфирийн тос 0.26%-с багагүй агуулагдна гэсэн Монгол улсын үндэсний фармакопей 2011-ийн шаардлага болох эфирийн тос 0.26%-с багагүй мөн Ганганы эфирийн тос MNS 3131:1981 стандартын шаардлага болох тимолын агууламж 16.0%-с багагүй байна гэсэн шаардлагыг эдгээр үр дүн хангаж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2020-01-01

Issue

Section

Эм зүйн салбар